sonin.mn
Иргэдийн халаасыг “Ав­то­матаар татчихдаг” гэх соёлтой юм шиг хэрнээ их л бүдүүлэг аргаар суйл­даг бол­жээ. Энэ асуудал сүү­лийн үед аль ч банкинд гарч байдаг, бараг л хэвийн үзэг­дэл болж иргэдийг ихэд бухимдуулаад байгаа юм. 
 
Саяхны нэгэн жишээг дурьдахад иргэн Т нь авто машины лизингийн үйл­­чилгээ авсныхаа төл­бөрийг сар бүрийн 16-нд банкинд тушаадаг. Тэрбээр энэ сарын төлбөрөө хоёр хоногийн өм­нө буюу 14-ний пүрэв гарагт төлжээ.
 
Ингээд амралтын өдөр буюу 16-ны бямба гарагт утас, интернет, цахилгааны төл­бөр зэрэг бас бус тоо­цоо­гоо хийхээр дансаа шал­га­тал түүний картнаас 10 мян­ган төгрөг алга болсон байв. 
 
Банкны ажилтнаар картын гүйлгээгээ шал­гуу­лахад таны картын дансанд энэ сарын 11-нд 720.218 төгрөг орсон байна. 
 
Үүнээс 327.100 төгрөгийг таны ли­зингэд авсан, цагийн өмнө таны данснаас 383 мянган төгрөг гар­сан байна. Одоо таны дансанд мөнгө алга гэж гэнэ. Теллертэй хамтран бо­дож үзэхэд 10 мянган төгрөг дутсан бай­на. Хэзээ яаж гарсныг асуухад тел­лер за­луу хариулж чадахгүй бай­сан тул ахлах теллерийг нь дуудуулж асуухад “Та зээл­тэй юм байна” гэжээ. 
 
“Өөр зээл байхгүй, хоёр хоногийн өмнө зээлээ төлсөн” гэхэд “Аан, та урьдчилаад төл­чихөөр авто­матаар таны данс­­­наас ингээд татчихаж бай­­гаа юм” гэсэн хачин бү­дүүлэг хариулт хэлэв. 
 
Иргэд бэлэн мөнгө авч явах нь эрсдэлтэй гэж үзэж өөр­ийн ит­гэсэн банкаа сон­­­­­­гож төрөл бүрийн данс нээл­гэдэг. Гэтэл ир­гэ­­дийн ит­гэлийг эвдэн тэд­­­­ний данс­наас ин­гэж мөнгө та­тах нь хэрэглэгч, үйлч­­­­лүүлэгчийн эрхийг бү­­­дүүлгээр зөрчиж буй асуу­­дал боловч нэг та­лаасаа хул­гай дээрмийн хэрэгтэй ижил агуул­гатай үйлдэл.
 
Өнгөц харахад иргэн Т-гийн данснаас 10 мянган төгрөг л ав­чих­сан юм шиг бо­ловч үнэн ча­нартаа тухайн өрхийн до­тоод асуудалд бү­дүүлгээр оролц­сон. Тэр­бээр энэ асуудлаа шийдүү­лэ­хийн тулд ту­хайн банкинд очиж эдийн засагч­тай нь уулзах гэж цаг зав, автобус унааны мөнгөө гарздан явна. 
 
Мөн тэр өдөр цахилгааны төлбөрөө төлөх гээд мөнгө нь хү­рээгүй тул УБ Цахилгаан түгээх сүлжээ компаниас тэдний то­гийг тасалсан байдаг. Тэр­бээр тогоо залгуулахын тулд тус компанид дуудлага өгсөн. Дуудлагын хөлс нь 5000 төгрөг.
 
Эндээс харахад иргэний хо­хирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт ч гарч буй бо­ловч цаад ут­гаараа банк­нуудын луйвар хэрээс хэтэрч иргэдэд үйлчлэх нэрийн дор тэдний халаасыг хууль бу­саар суйлсаар байгаа тул зохих байгууллагууд нь анхаа­ралдаа авна уу. 
 
С.Цээл
Эх сурвалж: