sonin.mn
Өнгөрсөн долоо хоногийн дуулиант үйл явдлаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан цагдаагийн зарим нэр бүхий дарга нарыг түр үүрэг гүйцэтгэгч ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржав хууль бусаар халлаа гэх яриа нийгэмд шуугиан тарьсан билээ.
 
Тэгвэл өчигдөр энэ талаар ЦЕГ-ын хэв­­­лэл мэдээллийн тө­вийн дарга, цагдаагийн ху­­­ран­даа Б.Баатархүү да­­­раах мэдээллийг өгсөн юм. “Өн­гөр­сөн пүрэв га­ра­гийн Засгийн газрын 44 дү­гээр хуралдаанаар Цаг­даа­­гийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
 
Дээрх шийдвэртэй хол­богдуулан зарим хэвлэл мэ­­­дээллийн хэрэгслүүдээр “Б.Билэгтийг ээлжийн ам­ралттай байхад нь “түг­жилд­сэн” “Л.Гансүх мэ­дүүлэг өгч эхэлсэнтэй хол­боотой юу”, “Мөрдөн бай­цаах газрын дарга, цаг­даагийн хурандаа Ц.Бат­сүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, “ЦЕГ-ын дар­гын марафон эхэлжээ”, “Б.Билэгтийн оронд очих магадлалтай гурван хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Бат­заяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтан­­гадас” “МоАХ”-ны хоо­­рондын тэмцэл дайн бол­лоо” зэрэг гарчигтайгаар баттай бус эх сурвалжийн мэ­дээллийг хуулбарлан ний­гэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна. 
 
Цагдаагийн ерөнхий газрын даргыг үүрэгт аж­лаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгдээгүй. Цаг­даагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах бай­гууллага бөгөөд үйл ажил­лагаа нь хэвийн явагдаж байна” гэлээ.
 
Эх сурвалж: