sonin.mn

НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Гэр цэцэрлэг” төслийг санаачлан Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 24 дүгээр хороонд хэрэгжүүлж эхэллээ.

Тус хороодод сургуулийн өмнөх насны нийт 4426 хүүхдээс 752 хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаг судалгаа гарчээ. Тиймээс энэхүү  төслийг санаачилж, Баянзүрх дүүргийн ЗДТГ, олон улсын “Good neighbors” хүмүүнлэгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.

Нэг цэцэрлэгт 50 орчим хүүхэд хүмүүжүүлэх бол цаашдаа дүүргийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах байдлаас шалтгаалж тухай бүрт хүүхдийн тоог шийдэн цэцэрлэгийг байгуулах юм байна.

Ийнхүү цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг “Гэр цэцэрлэг”- т цаашдаа ихээр хамруулан, сургуулийн өмнөх боловсрол олгоход шаардлагатай санхүүжилтийг заавал улсын төсвөөс гаргуулна гэлтгүй, өөр боломжийг хайн шийдэж байгаа ажээ.

М.Үүрийнтуяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг