sonin.mn

Энэ сарын 19-нд Зальцбургэд Европын холбооны улс төрийн болон ажил хэрэгч хүмүүсийн  албан бус уулзалт болно. Уг арга хэмжээнд Орос улсыг шадар сайд Аркадий Дворкович төлөөлнө.

Уулзалт  яриа “Европ-Орос” хүрээнд явагдах бөгөөд Европын холбооны орнуудын төлөөлөгчид Орос улстай харилцаагаа  урьдын ажил хэрэгч голдрилд  оруулах  оролдлого авч магадгүй  хэмээн “Известия” өнөөдрийн дугаартаа онцолжээ.

Орос улс эхнээсээ тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхийг уриалж байсан. Гэтэл Европын холбоо нь  Европод эдийн засгийн асар их сүйрэл дагуулж буй  АНУ –ын харалган тушаалыг дагаж байснаа сая нэг юм ухамсарлах болж байна гэж шинжээчид дүгнэж байгаа аж.

Дашрамд дуулгахад,  АНУ, Австрали, Япон болон Европын холбооны орнууд  Орос улсын эсрэг хориг тавьсны дараа ОХУ хариу арга хэмжээ авч, дээрх  орнуудаас нэлээн хэдэн төрлийн   хүнсний бүтээгдэхүүн нэг жилийн хугацаатай оруулахыг хориглосон юм. Гэтэл Европын холбооны  орнуудын эрх мэдэлтнүүд  үүнд санаагаа чилээж буй аж.

Москва хот.А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг