sonin.mn
Засаг дарга С.Насанбат яс, цусан төрлийн холбоогоор фракциа бүрдүүлжээ 
 
Царцааны нүүдэл явсан газар бүхнээ улаан дайрга болгоод хаячихдаг шиг фракци бүлэглэлүүд улс орныг цөлмөж байгаа билээ. 
 
Нэг талаараа тэднийг бү­лэг тонуулчид гэж тайл­барлаж буй нь үнэний ортой юм. Төрийн яамдаас эхлээд хороо хэсгийг хүртэл фракци бүлэглэлүүд урирдаж байгаа нь нууц биш. Үүнийгээ гар нийлсэн хамт олон, өөрийн баг хэмээх нэрээр халхав­чилдаг болжээ. Ганц­хан жи­шээ хэлье.
 
Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдсон С.Насанбатыг УИХ-ын ги­шүүн Д.Хаянхярваагийн бү­­лэглэлийн хүн гэдэг. Д.Хаянхярваагийн бү­лэг­­­­лэлийн хүн гэдгээ но­­­толж түүний жолооч О.Дорж­дэрэмийг нийтийн ахуй үйл­чилгээний газрын даргаар томилж байх жишээтэй. 
 
УИХ-ын гишүүн Д.Хаян­­хярвааг бас л хэн нэ­гэн бүлэглэлийн гишүүн гэдэг юм билээ. Ийм нэг дээ­рээсээ доош хөвөрсөн бү­тэц, технологи улс орныг хэр­чихээд байгаа юм. 
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өөрийн хамаатан саднаар фракцидаа элсүүлэн албан тушаал өгсөн. Өөрийн садан Н.Бэрцэцэгээ Ерөн­хий аудитороор томи­луул­сан.
 
Мөн түүний дүү Н.Буман­цэцэгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын аж­лын албаны ахлах ажилт­наар, Н.Майцэцэгийг бо­лохоор “Оч” дунд сур­гуу­­лийн захирлаар то­мил­жээ. Энэ аймагт ажил­лаж амьдарч байгаа эхнэр Түв­шин­жаргалаа эмэг­тэй­­чүү­дийн зөвлөлийн дар­­гаар томилуулж чад­сан. 
 
Тэгээд ч зогсохгүй Баянзүрх дүүргийн газрын албанд ажиллаж байсан эхнэрийн хамаатан Ж.Мөнх-Эрдэнэ гэдгээ Ба­рилга хот байгуулалтын газрын албаны даргаар томилжээ.
 
Ингэж хамаатан сад­наараа өөрийгөө хүрээлүүлж аваад царцааны нүүдлээ хийсэн байдаг юм. Засаг дарга С.Насанбатыг уул уурхайн бизнес эрхэлж байсныг олон хүн мэднэ. Түүнийг тэрбумтан Засаг дарга гэдэг.
 
Гэтэл түүнд их засварт орсон дөрвөн өрөө байрыг төсвийн мөнгөөр авч өгсөн байдаг. Тэр байрыг авахад түүний хамаатан аудитор Н.Бэрцэцэг ихээ­хэн үүрэгтэй оролцож Б.Цэрэнминжингээс авсан байдаг юм.
 
Аймаг болгонд албан ту­шаалтнуудад зориулсан орон сууцны фонд гэж бий. УИХ болон Засгийн газрын гишүүдээс эхлээд аймаг нийслэлийн Засаг дарга, шүүхийн Ерөнхий шүүгч, прокурор, гаалийнхан орон сууц авдаг юм билээ.
 
Тэр ч бүү хэл албан хэрэгцээнд гэх нэрийн дор төсвийн хө­рөнгөөр гар утас, нөтбүүк хүр­тэл авдаг. Сонгуулийн үеэр “Энэ нутгийн унаган хүү” хэмээн уяраагаад бай­сан С.Насанбат орон гэргүй нэгэн болж хувирчээ. 
 
Төсвийн хөрөнгөөр орон сууц, машин, гар утас, зөөврийн компьютер авахуул­­даг жишиг тогтолцоо ал­­бан тушаалтан бүхэнд бий. Нүүд­­лийн шувуу шиг албан тушаалтнууд буцахдаа тэр бүхнээ өгдөггүй байдал ч газар авсан.
 
Гар утас, зөөв­рийн компьютерээ байг гэхэд орон сууц ма­ши­наа төрд буцаадаггүй юм билээ. Тухайлбал Говь­сүмбэр айм­гийн Засаг дар­гаар ажил­лаж байсан Ж.Баян­мөнх л гэхэд төсвийн хөрөн­гөөр авсан дөрвөн өрөө байраа зарчихсан. Тэ­­гээд зогсохгүй унаж бай­сан “Ланд круй­зер-100” ма­ши­наа их зас­варт оруулж аваад хүүдээ өгчихсөн байх жишээтэй.
 
Ийм үйл явдал Дархан-Уул аймагт нэг биш удаа гарч байсан. Тус аймгийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Оч л гэхэд Засаг даргын захирамжаар хө­рөнгө гаргуулан авсан 11 дүгээр багийн зургаадугаар хорооллын 2 дугаар байрны 33 тоот байраа зарчихаад яв­чих­сан.
 
Тэгэхдээ хадам эцэг Я.Уламбаярынхаа нэ­рээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 77 сая төгрөгөө халаасалсан байх жишээтэй. “Шагдар биш гэх баталгаа алга” гэдэг шиг өнөөгийн удирдлагууд, тэрбумтангуудад төсвийн хө­рөнгөөр авсан байраа за­рахгүй гэх баталгаа алга юм.
 
Засаг дарга болохоосоо өмнө С.Насанбат “Гэрээ зас­­­­чихсан учраас төрөө за­­­­сахаар улстөрд орлоо” хэ­мээн ярьж байсан байдаг. Гэтэл гэр орон ч үгүй нөхөр ирээд МҮОНТВ-д ажилладаг эхнэрээ хүртэл ажилд оруу­лаад 50 саяар дээврийг нь зассан гэх юм.
 
Засаг даргын эхнэрийг ажилтай болоход, албан өрөөг нь тохижуулахад ха­маатан аудитор Н.Бэрцэцэг идэвх чармайлалттай ажил­ласан байдаг. Аудитор Н.Бэрцэцэгийн хөрөнгө ор­логын мэдүүлгийг харж байхад хэнээс гуйхааргүй хөрөнгө чинээтэй болсон.
 
199.95 мкв бүхий хаустай, Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороололд 29.0 мкв орон сууц­тай. Тэгсэн хэрнээ ажил­­лагсдын орон сууцны нөхцлийг сайжруулах зо­рилгоор олгосон хөрөнгөөр өөртөө орон сууц худалдаад авчихсан байх юм.
 
Засаг даргын захирамжинд бие­­лэлтэд хяналт тавьж ажил­лахыг аймгийн Ерөнхий аудитор Н.Бэрцэцэгт үүрэг болгосугай гэсэн болохоос өөртөө орон сууц худалдаад ав гэсэн үг өгүүлбэр байхгүй юм билээ. 
 
Албан тушаалтнууд төс­вийн хөрөнгөөр орон сууц авдаг, дараа нь дамлан зардаг, бултуулдаг байдал хэрээс хэтэрчээ. Энэ байд­лыг засч залруулах үүрэг­тэй аудитын газар ашиг сонирхолын зөрчилтэй уч­раас яах ч билээ.
 
Өөрийн багаа ийн бүрдүүлсэн Засаг дарга С.Насанбатыг зогсоох, хяналт тавих боломж байх­­гүй. Төр засаг хэрсэн фракци бүлэг бүлэглэлүүд ураг төрөл, гэр бүл, отог ом­гийн шинж чанартай болж ирснийг Дархан-Уул айм­гийн жишээнээс харж бо­лохоор байна.
 












Т.Эрдэнэ
 
Эх сурвалж: