sonin.mn
Барууны орнууд Ук­раины хямралаас болж ОХУ-д хориг тавьсан юм. Хэрвээ шинэ хориг тавих юм бол хариу болгох нэмэлт арга хэмжээний хувилбаруудыг Кремль хэдийнэ бо­ловс­руулж эхэл­сэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэв­лэлийн төлөөлөгч Д.Песков хэлсэн талаар ВВС мэдээллээ. 
 
Тэрбээр “Бид янз бүрийн хувилбар боловсруулж байна. ОХУ нь хориг арга хэмжээ гэх хоосон гоё үгийг эхлэн санаачлаагүй, дэмждэггүй гэдгээ нэг бус удаа хэлсэн. Гэхдээ манай түншүүд энэхүү үр дүнгүй гэж хэлж болох туршлагаа үргэлжлүүлэх юм бол бид нэмэлт арга хэмжээ авах болно” хэмээн хэлсэн аж. 
 
ОХУ-ын нэмэлт арга хэмжээний хүрээ нь барууны орнууд Москвагийн эсрэг авахыг хүсч байгаа хоригийн хэлбэрээс шалтгаалахыг Д.Песков нэмж хэлжээ. 
 
ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэм­жээний ха­риуд Орос улс энэ сарын 7-нд Европын Холбооны орнууд, АНУ, Австрали, Канад, Норвегиос импортолдог үхэр болон гахайн мах, тахиа, бяслаг, жимс жимс­гэнэ, сүүн бү­тээгдэхүүн оруулахыг хо­риглосон юм.
 
Эх сурвалж: