sonin.mn
Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сур­гуульд 510 мянга 100 орчим сурагч суралцана. Шинээр нэгдүгээр ангид 60 мянган хүүхэд элсэн суралцах тооцоо бий. 
 
Харин өнгөрсөн оны хичээлийн жилд суралцсан 497 мянган сурагчийн 38 хувь буюу 189 мянга нь шинэ дүрэмт хувцсаар хан­­гагджээ. Тэгвэл энэ хичээлийн жилд 186 мянга 104 сурагч шинээр дүрэмт хувцасныхаа захиалгыг өгөөд байгаа аж.
 
Энэ нь нийт сурагчдын 73.5 хувь буюу 375 мянга 104 сурагч шинэ дүрэмт хувцсаар хангагдана гэсэн үг юм.
 
Үнийн хувьд өөрч­лөгдөөгүй бөгөөд энэ сарын хүртэл 31-нийг дуустал Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “АСА” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, Дүнжингарав ху­дал­дааны төв зэрэг цэгт худал­даа­лагдах юм байна. 
 
Эх сурвалж: