sonin.mn

МОСКВА. /ИТАР ТАСС/. “АНУ-ын Төрийн департаментийн бодит баримтгүй мэдэгдэл нь “ардын аман зохиол” болон хувирдаг” гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн газрын орлогч Мария Захарова мэдэгджээ.

“Төрийн департментийн  төлөөлөгчдийн Орос, Украины талаарх мэдэгдлүүд нь ямар ч баримтгүй бөгөөд тэд тодруулсан асуултуудад хариу өгч чаддаггүй” гэж тэр хэлэв.

Түүний хэлснээр, зургаан сарын турш “нэг ч баримт, амлалт нь батлагдаагүй юм”. Иймэрхүү үзэгдлүүд шууд хэлэлцээний үед ч ажиглагдах болсон. Заримдаа Оросыг буруутгадаг боловч баримт шаардахад байдаггүй.

Үүний хариуд ОХУ болон Украины  талаарх Оросын болон гадаадын сэтгүүлчдийн газар дээрээс нь хийсэн мэдээллүүдийг ОХУ-ын ЭСЯ-аар дамжуулах болон хэлэлцээрийн үеэр өгдөг болсон гэжээ.

П.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг