sonin.mn
2011 оны 1-р сараас барилгын ажил нь эхэлсэн Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам 8-р сарын 15-нд ашиглалтад шилжин, анхны вагон нь 16-ны 09:00 цагт Лхас өртөөнөөс хөдөллөө.
 
   Тус төмөр замын нийт урт нь 251 километр бөгөөд Хөхнуур Төвдийн төмөр замын баруун өмнөд хэсэг дэх Төвдийн өөртөө засах орны нутагт цагт 120 километр хурдлах ажэээ. Энэхүү төмөр замаар Хятад улс жилд 8 сая 300 мянган тонноос дээших ачаа барааг зөөвөрлөхөөр төлөвлөөд байгаа юм.
 
Б.Занданхүү. Хөххот
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг