sonin.mn

Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой хэд хэдэн удаа зөрчсөн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хамгийн том үндэслэл хэмээн УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл мэдэгдлээ. УИХ-д суудалгүй улс төрийн намууд өмнө нь мэдээлэл хийхдээ Засгийн газрыг огцруулах 9 дэх үндэслэлийг танилцуулж байсан бол өнөөдөр 10 дахь үндэслэлийг гаргаж тавьсан байна.

Нэгдүгээр үндэслэл: Газар бол Монголын хар хайрцагны бодлого. Гэсэн ч өнөөдөр энэ бодлого алдагдаж байна.

Хоёрдугаар үндэслэл: Газар шорооныхоо төлөө тэмцсэн зарим нэг нөхөд нь шоронд хоригдож байна. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл.

Гуравдугаар үндэслэл: Монгол Улсын баялгийг барьцаалаад гадны банкуудаас долоон тэрбум ам.долларын зээл авч компаниудад  өгсөн.

Дөрөвдүгээр үндэслэл: Авлига хээл хахууль газар авсан.

Тавдугаар үндэслэл: Ядуурлын асуудал. Ажилгүйдэл газар авсан.

Зургаадугаар үндэслэл: Дорноговийн Улаанбадрах суманд үүсээд байгаа учир битүүлэг явдал.

Долоодугаар үндэслэл: Ерөнхий сайдын хамаатан садан, ойр дотны хүмүүс төрийн бодлогод орж эхэлж байгаатай холбоотой.

Наймдугаар үндэслэл: АТГ-ын гаргасан мэдэгдэлтэй холбоотой. Н.Алтанхуяг Хуульзүйн сайдтайгаа нийлж хууль зөрчлөө. Энэ нь хэрээс хэтэрсэн үйлдэл.

Есдүгээр үндэслэл: Ерөнхий сайд хөрш орнуудын төрийн тэргүүнийг ирэхэд Монгол Улсыг төлөөлөх чадамжгүй байна. Тиймээс огцруулах ёстой.

Аравдугаар үндэслэл: Эдийн засгийн өршөөлийн хууль гаргахыг жижиг намуудын зүгээс эсэргүүцэж байгаа. Учир тэд өөрсдийнхөө идсэн, уусныг хаацайлах гэж байна хэмээн үзжээ.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг