/“Хятад Орос хоёр гар нийлж тогтворгүй, гуйвамтгай монголыг хатуу гараар илбэн тохинуулна” гэсэн нийтлэлд өгөх хариу/
Манай улсад хойд урд хоёр хөршийн тэргүүнүүд айлчлах гэж буй цаг үетэй давхцан Монгол улсын талаархи БНХАУ-ын үнэлэлт дүгнэлт, баримталж буй байр суурь гэж ойлгогдохуйц нэгэн нийтлэл Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаныг манай зарим сонин хэвлэлд орчуулан нийтэлжээ.
“Хятад Орос хоёр гар нийлж тогтворгүй, гуйвамтгай монголыг хатуу гараар илбэн тохинуулна” гэсэн гарчигтайгаар орчуулагдсан уг нийтлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалын өмнө тавигдсан нь өмнөд хөршийн маань зүгээс манайд санаа зорилгоо урьдчилан таниулах нь зүйтэй гэж үзсэн улс төрийн зорилго бүхий нийтлэл байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа төдийгүй Монгол улсын эрт эдүүгээгийн талаар зарим нэг ташаа ойлголт байгааг залруулах, бас ч Монголын ард түмнийхээ олонхийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг дэлгэн ойлгуулах нь хөрш улс гүрнүүд бие биенээ ойлгон итгэлцэхэд тустай болов уу! гэсэн бодлоор энэхүү хариу нийтлэлийг барьж байна
Юуны өмнө хэлэхэд Монгол Хятад хоёр үндэстэн төрт ёсны уламжлал, соёл иргэншлийнхээ хувьд эрс ялгаатай нүүдлийн болон суурин соёл иргэншлийн гол төлөөллүүд болон дэлхийн түүхэнд эн тэнцүү бичигдэх ази тивийн эртний хөрш улсууд билээ.
Нэгэн дипломатч “Цагаан хэрмийг барьсан ард түмэн агуу юм. Түүнийг бариулахад хүргэсэн тэр улс бүр ч агуу юм” гэж дуу алдан биширсэнчлэн дэлхийг донсолгож явсан Монголын маань их түүхийг хүн төрөлхтөн нэгэнт мэднэ ээ.
Гэтэл “... гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож, хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна.
Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм.” хэмээсэн дүгнэлт нь манай хоёр улсын хамтын ажиллагааны зорилгоо нэгтгэхэд тус дэм болох үг биш байлтай.
Манай Монгол Улс нь орох газраа олж ядсан гишгэх газаргүй хөл болж яваагүй ээ. Газын зурвасын асуудал гэх мэт шиг амьдрах орон зай, амь зуулгын хаяа хатавч горьдож газар нутгийн маргаан дунд хавчигдан тэнүүчлээгүй ээ.
Их түүхийн гэрч болсон өлгий нутаг, эх болсон газар шороогоо үеийн үед хамгаалан оршсоор ирсэн төдийгүй, уугуул нутгийнхаа зах хязгаараас хоёр хөршдөө уужим сэтгэлээр найр тавин илүүчилж байсан нь харин түүхэн үнэн юм.
Эртний хөршийн хувьд түүхийн нугачаат зөрөг дээр хэдэнтээ огтлолцож байсан нь Монгол Хятад хоёр улсын харилцааг “сөргөлцсөн дайснууд” ч, “эвлэсэн андууд” ч болгож байсан нь бий.
Эзлэн авч хаанчлаад төр улсыг нь тохинуулан зассан нь ч бий, хоёулаа эзлэгдэн дарагдаад манж гүрний ноёрхолд хэлхэлдэн бөхийж явсан нь ч бий.
Гэсэн ч ахуй соёлын их ялгаа нь ижилсэж ойртоогүй, хэл, сэтгэлгээний онцлог шинжүүд нь ч төрөлсөж төсөөжөөгүй, үндэстэн үндэстнээрээ л үлдэцгээжээ.
Харин Монголчуудын байлдан дагууллын түүх нь дэлхийн түүхчдийн өөр өөрийн улс үндэстнээ дөвийлгөх хувь хүний үзэл санаа байр суурийн өнгө аясаар будагдан хувирах хандлага байсан ч гэсэн улс үндэстнийх нь сэтгэл сэтгэлгээнд гэгээ нэмж, хөгжил дэвшилд нь түлхэц өгч байсныг нийтээрээ аргагүй хүлээн зөвшөөрөх болжээ.
Үүний учир нь Монголчууд байлдан дагууллын түүхэндээ аль ч улс үндэстэнд өөрийн ахуй соёл, ёс заншлаа тулган хүлээлгэж, бусдын ахуй соёлыг устган үгүй хийж байсангүй. Шашин шүтлэг, итгэл бишрэлийг нь хэзээ ч доромжлон мохоож, дарамтлан мөхөөж байсангүй.
Хамаг бүхнийг нь цөлмөн хоослож, тухайн ард түмнийг хэзээ ч сэхэн өндийхгүй болтол ядуурал үгүйрлийн балчигт унагадаг өнөөгийн их гүрнүүдийн колоничлолын бодлого шиг хар бодлогыг явуулж байсангүй.
Харин ч өөрийн гэсэн бүхнээ сэргээн тэнхрүүлэх боломжийг бусад үндэстнүүдэд олгож байсан учраас л Монголчуудыг мах цусны холбоотой, гарал үүсэл нэгтэй, улс үндэстнийхээ нэг хэсэг нь юм байна гэж дотночлон үзэх түүхчид нэг биш улсад гарч ирж, ихээхэн хөрөнгө хүч хаян түүхийн судалгаагаа энэ зүгт чиглүүлэх болсон нь түүхийг гажуудуулан уран сайханчилж, үнэнээс холдуулсан андуу ташаа, буруу хандлага билээ.
Түүнээс гадна тус нийтлэлд “Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү. Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу. Хариулт нь мөн л үгүй.” гэж бусдын өмнөөс хариулах, хөндлөнгөөс шийдвэр гаргах гэж оролдсон нь зөөлөн хэлэхэд түрэмгий авир хандлагын илэрхийлэл бөгөөд олон үндэстнийг нэгэн дор нэгтгэх тусам дотоод зөрчлөө нэмэгдүүлэх аюул байдгийг сануулах юун.
Тэр тусмаа суурин соёл иргэншлийн тууринаас нүүдлийн соёл иргэншлийн ахуйг хөгжүүлэх гэж оролдох нь улс үндэстнийх нь хувьд устган үгүй хийх гэсэн санаа зорилготой адил хэрэг болох билээ.
Тэгээд ч улс гүрний урт удаан сайн сайхан оршин тогтнолд дотооддоо зөрчилтэйгөөр өргөжин тэлснээс хажуудаа түвшин сайхан хөрштэй байх нь олон улсын харилцаанд тун ч их түшиг тулгуур болдогийг ухааруулсан цөөн бус жишээ дэлхий дахины үйл явцад Орос Хятад манай гурван улсын хамтран оролцож ирсэн сайн хөршийн харилцааны замналд бий.
Тиймээс ч социалист системийн орнуудын бүрэн эрхэт нэгэн гишүүн нь болж түүнийг тэргүүлж байсан ЗХУ-ын өмөг түшигт дулдуйдан дэлхий дахины энх тайван, амар амгалангийн төлөөх, мөлжлөггүй, авилгагүй нийгмийг байгуулах хөгжил дэвшлийн алхаанд нэгдэн зогсолтгүй урагшилж байсан он жилүүдийг “ЗХУ-ын колоничлолын талхинд байсан” гэх үзэл бодлыг Монголын ард түмний олонхи сэтгэлдээ тээж байгаагүй бөгөөд тэгж ч төвдөхгүй билээ.
Харин ч тэр үе Монголын түүхийн гэрэл гэгээтэй “хуудсууд” байсныг эрхгүй хүлээн зөвшөөрдөг юм. Мэдээж ЗХУ-тай түншилж байсан хамтын ажиллагааны эхлэлд алдаж эндсэн, таагүй дурсамж, шүүмжлэлтэй хандах хэрэг явдал ч гарч байсныг хэн нь ч үгүйсгээгүй ээ.
Харин түүгээр шалтаглан түүхэн хамтын ажиллагааг бүхэлд нь харлуулан будах нь ЗХУ-ын зүгээс Монголын ард түмэнд үзүүлж байсан тусламж дэмжлэг, буянт үйлсүүдийг нь хараан зүхсэнтэй адил нүгэлт хэрэг болохсон.
Тухайлбал “ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч тохирсон үнээр нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан.
Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм.” гэж уг нийтлэлд шүүмжилсэн нь 1990 оноос өмнөх Монголын эдийн засгийн хөгжлийн бодит байдлыг огт мэддэггүй хүн их л ташаа мэдээллээс ишлэж авсан бололтой.
Чухамхүү Монгол улс ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжийн ачаар дан ганц мал аж ахуйн орноос хөнгөн аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг хөгжсөн, хүн ам нь эрүүлжиж, 100 хувь бичиг үсэгтэн болсон, орчин үеийн хот суурин бүхий улс болон хөгжсөн нь түүхэн үнэн бөгөөд тэр ч байтугай усалгаат газар тариалан бүхий олон Сангийн аж ахуй бий болж, үр тариаг гаднаас авах биш харин гадагш экспортлодог болсон байлаа.
Дашрамд дурьдахад тэр бүхнийг өмч хувьчлал нэрээр өөрсдөө авч, эвдэн сүйтгэж, устгаж үгүй хийсэн, ард түмний бүтээсэн асар их баялгийг хувьдаа завшицгаасан өнөөгийн эрх баригч намуудын бүлэглэл дотроос яг дээрх мөрүүдийг тоть мэт давтан ярьж, “Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч байсан” гэж “хорсон” буруутгадаг этгээд цөөн биш байдаг юм.
Харин тэд өнөөдөр бас л адилхан Хятадын “Чалко” гэгч компани Дорнодын талаас нефтийг нь “хайрцаг шүдэнзний” ч үнэгүй авч, бас байгаль орчинг нь бохирдуулж, нүүрсийг нь үнэгүйдүүлэн шахаж авч байгаа талаархи олон нийтийн шүүмжлэлийн хариуд бол ам ангайдаггүй юм.
Тиймээс манай эрх баригчид аль улсын иргэншилтэй болчихоод хэний төлөө ажиллаад байна вэ гэж Монголын олон нийт гайхан эргэлзэж, хардаж сэжиглэдэг юм.
Монголын ард түмэн хэзээнээс идэх хоол өмсөх хувцсаар гачигдаж явсан түүх үгүй бөгөөд 40 сая толгой мал, асар уудам газар нутаг, байгалийн их баялагтай, 3 сая хүрэхгүй хүн амтай, эртнээсээ хэрэглээний зөв соёлтой явж ирсэн, ард түмэн ядуу амьдрах ямар ч үндэсгүй билээ.
Гэтэл өнөөдөр хөрш улсууддаа “Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна” гэж дүгнэгдэхэд хүртлээ доройтсон нь гадны тавиул, төр засгийн эрхийг хууль бусаар авсан авилгач, хулгайч, луйварчдын бүлэглэлүүд Монголын төрийг, төрт ёсыг үгүй хийсэн хорт үйл ажиллагааны уршигт үр дагавар нь юм гэж монголын нийгмийн олонхи болсон жирийн шударга иргэд үздэг юм.
Өөрөөр хэлбэл уг нийтлэлд бичсэн шиг Монгол улс “өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, ... өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж ... ” байгаа, тусгаар амьдрах чадваргүй улс үндэстэн ч биш ээ.
Бас ямар нэг “... эх нутагтаа дахин нэгдэхийг хүссэн ...” хүсэлт, шаардлага ч бидэнд үгүй билээ. Харин нэгтгэхийг хүссэн гадны явуулгыг өнөөгийн тавиул эрх баригчид хэрэгжүүлж байгаагийн гай гэж бид үздэг юм.
Монгол улсыг “биеээ үнэлэгч”-ийн дүр төрхтэй болгож, бүр бусдын иймэрхүү басамжлал доромжлол дор мөнгөний барьцаанд харийн эрхшээлд байхаас өөр гарцгүй болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд өнөөгийн хууль бус эрх баригчид асар их өр зээлийг тавьж, Монгол улс, монголын ард түмэнд өчүүхэн ч хүртээлгүйгээр хулгайлан авч гадагш нь байршуулах, хэрэггүй зориулалтаар гадагш урсгах, дэд бүтэц хөгжүүлэх нэрээр зээлийн хөрөнгийг “булшлах” зэрэг хамгийн хорлонтой үйл ажиллагааг гадны эздийнхээ заавар зөвлөмж, дэмжлэгтэйгээр явуулж ирснийг, явуулсаар байгааг Монголын ард түмэн эсэргүүцэн шүүмжилсээр, тэмцсээр байгаа юм.
“Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлын хандлага бий болсныг илтгэж байгаа юм.
Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм.” гэсэнтэй бид ч санал нэг байгаа бөгөөд “Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхлын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно.
Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг” гэдгийг ч хүлээн зөвшөөрч байна.
Харин “Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна.” гэж дурьдсан нь монголын олон нийтэд таатай сонсогдож байгаа хэдий ч уг нийтлэлийн бардамнал, басамжлал, тулгалтын өнгө аяс, эхэнд дурьдсан “ ... Монголын гуйвамтгай, айж эмээсэн сэтгэлийг тайвшруулж, өөртөө итгэлгүй хөршөө хяналтдаа оруулж, зах зээлийн эдийн засгийн хөшүүрэг ба өмнө нь байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг ... “ ашиглах гэх зэрэг санал санаачлага Монголын олон нийтийг тайвшруулах биш айлгаж мэдэхээр байгааг нуух юун.
Монголчууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх”-ийг үр хүүхэддээ сургаж ирсэн бөгөөд “гэнэт цадах гэдсэнд гэмтэй, гэнэт баяжих насанд цөвтэй” ч гэж үзсээр ирсэн.
Зөвхөн “Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага” гэсэн байр сууринаас манай өнөөгийн төр засгийн эрх баригчдыг “мөнгөөр хулдах” арга замаар өөгшүүлвэл энэ нь сайн хөршийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт биш, харин монголын эсрэг харийн хорлон сүйтгэгчдийг санхүүжүүлсэнтэй адил хэрэг болох билээ.
Монголын ард түмэн нүүдлийн соёл иргэншлийнхээ түүхэн уламжлалаасаа үүдэлтэйгээр бусад улс үндэстний авъяас чадвар, хүн төрөлхтний түүхэнд оруулж ирсэн хувь нэмрийг, үнэ цэнийг дутуу дулимаг үнэлж байгаагүй бөгөөд хөрш хоёр гүрнийхээ дэлхий дахинд гүйцэтгэж буй түүхэн үүрэг, хүн төрөлхтний сайн сайханд цаашид ч жинтэй хувь нэмэр оруулах чадамж бололцоо, эрүүл ухааны чиг хандлагад нь эргэлздэггүйтэйгээ адилаар хүн төрөлхтөн зөв сайхан амьдралын шийдлийг олоход Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн оруулж чадах хувь нэмэр их байна гэдэгт ч бас эргэлздэггүй юм.
Үүний төлөө ч монголчууд зогсох болно гэдгийг батлан хэлэх байна.
“Тусгаар монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн
2014 оны 8 дугаар сар 20
Сэтгэгдэл0
... Капитлизм, социализмаас ,коммунист Мао байна уу , гамин Чан Кайши байна уу , Хан улс байна уу , Мин улс байна уу гэдгээс үл хамаарч Хар Хятад ямар ч үед Монголыг хорлож устгах санаархалаа хадгалж үлдэн , түрэмгийлэх үйл ажиллагаа нь ил далд хэлбэрээр үргэлж оршсоор байх болно гэдгийг хөх тамгат Монголчууддаа сануулж байна. Мэдээж халаасандаа олон тэгтэй юань атгасан улс төрч юм уу эсвэл олон изм , ... ээсээ, элдэв философийн нэр томьёонуудаасаа болоод тархи нь эргэж хамар доорхиосоо цаадхийг харж чадахаа байсан , гарт нь имрэгдэх $ , юаниасаа болоод тулга тойрсон бодол сурталчилж байдаг өнөөгийн ардчилсан хужаагийн мөн чанарыг бүрэн шингээсэн өөрийгөө нийтлэлч хэмээн нэрлэсэн этгээдүүд , эсвэл ихэд ухаантай улс төрч хэмээн дүрдээ итгэсэн тархи угаагчид эрт орой хэзээ боловч там руу хаягдахаас өөр тавилангүй үлдсэн гэдгээ ухаарах бөгөөд тэр цагт бүх зүйл өнгөрөн одсон байх болно. ... Хайрсан Могой шиг хар Хятадуудын исгэрээнд хууртаж ,хоронд нь мансуурсан хүмүүс түүний өдөр болон оройн зоогийн ширээн дээр тавигдана гэдгээ ойлгохгүй байна эсвэл ойлгож ухаарахыг ч хүсэхгүйгээр сэтгэлээрээ бууж өгөгсөд болсон байна., Тиймээс бусдыгаа уруу татан Мах комбинат руу оруулаад өөрөө амьд үлддэг ямаа шиг эрхэмүүдийн элдэв ганган нэр томьёноос зайлсхийж энгийн үнэн болох Хорт Могой өөрийн зайндаа оруулаад довтлон хазаж хороо шахдаг шиг Хятадууд гэмгүй царайлж байгаад сэмхэн ойртон хорлон устгах болно гэдгийг ойлгон aливаад няхуур болгоомжтой хандагтун . !!! … Өвөр Монголчууд цагтаа өнөөдрийн Монголынх шиг ардчилсан хужаа луйварчид урвагчидийнхаа эсрэг эрс шийдэмгий тэмцээгүй учраас Тэнгэр тэднийг харж үзээгүй юм. Тэд өнөөдөр Хятад ч биш, Монгол ч биш устан мөхөх хувь тавилантай хужаа болсныг бүгд харж байгаа , мэдэрч байгаа . ... Хөх тамгат Монголчуудаа асар их сонор сэрэмжтэй байгтун . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Zasss. Oros, Hyatad 2-uulaa adil Капитлизм, социализмаас ,коммунист, гамин, ardchilagch байна уу , Haant oros uls baina uu, Zuvlult uls baina uu, Хан улс байна уу , Мин улс байна уу, гэдгээс үл хамаарч 2 ih guren ямар ч үед ih girnii har hairtsagnii bodlogoo ulamjlan hadgalj, түрэмгийлэх үйл ажиллагаа нь ил далд хэлбэрээр үргэлж оршсоор baisan bolno.
... Зовох цагт нөхрийн чанар танигдана . !!! ... Хэрэв хоёр хөршийн нэг чинь чамайг өвчлөн сулран доройтох үед чинь орон гэрийн чинь аль өнгөтэй өөдтэй бүгдийг хууран залилж дээрэмдэж аваад , аманд чинь үхлийн хор хийж орон гэр , газар талбайг чинь сул авах гэж санаархвал , хэн ч байсан баярлалаа гэж хэлэхгүй л болов уу. !!! ... Харин ч хожим хойно түүнтэй харьцах бүхий л сувгаа салгаж , хол амьдрахыг бүр харахгүй байхыг хүснэ . Хар Хятадууд боломж л гарвал хөх тамгат Монголчууд биднийг бүхий л цаг үед илээр ба далдуур хорлож ирсэн . Тиймээс Хар Хятадаас бүхий л салбарт зайгаа барих бодлого барьснаараа Хөх тамгат Монголчууд өөрийгөө хамгаалж чадах болно гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй . !!! ... Харин чамайг хэн ч биш болж хөл дээрээ зогсох тэнхэлгүй байхад чинь эргэн тойрон өлсгөлөн матрууд амаа ангайлган довтолж байхад чамайг хамгаалан ивээлдээ авч , асарч хооллон тэнхрүүлж , буруу зуршилаасаа салахад чинь туслан мэдээж заримдаа бухимдах үедээ элдэв хатуу үг хэлж хааяaдаа цохиод авч байсан ч зүрх сэтгэл нь сайхан хүнд чи заавал чин сэтгэлээсээ талархах болно. !!! ... Тэр бол Зөвлөлт Холбоот Улс байсан бөгөөд өнөөгийн ОХУ нь түүний залгамжлагч гэдгийг бүгд мэдэж байгаа . Тиймээс ... Тэнхлүүн байхад тэмээгээр тусалснаас , тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг мэргэн үгийн дагуу Хөх тамгат Монгол хүн бүр итгэл даах чадвартай ОХУ д найрсаг ах дүүсэг сэтгэлээр хандах ёстой гэж би ард олондоо анхааруулж байна. !!! ... Сүүлийн цаг үед зарим нэг хорон муу санаатай этгээдүүд амтат талхан дунд сэмхэн хор хавчуулвал мэдэхгүй идээд хордох болно гэж тооцоолоод Орос , Хятад хоёртой адил хэмжээнд хандах ёстой гэж хэлж байгаа бол түүнд бүү итгэ. !!! ... Энд ардчилсан хужаануудын давхар хорон бодлого явагдаж байгаа бөгөөд тэд ч хорлон мэхлэх, зальдахдаа хэнээс ч илүү баширмаг сэтгэлтэй Хятад угшилтай хүмүүс гэдгийг бүү март . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ugui, Zorigoo, chi boliod ogoochee? Iim unjruu hunii durguig hurgej zalhaahaar yum bichij tsalin avdag hun uu chi?
... Монгол Улсынхаа төлөө би хэлэх үгсээ бичдэг . ... Эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг хүн хэзээ ч худалдагддаггүй юм. ... Үүнийг өдөр тутамдаа биеэ үнэлэгч мэт авилгал хээл хауулиар , хулгайн зүйлсээр өөрийгөө торддог өтөл бэртэгчин , бялдууч урвагч этгээдүүд хэзээ ч ойлгохгүй . !!! ... Зүрхний халилаар шударга үгс бичигдэж , Зүйрлэшгүй Үнэн зөвт нэгэний сэтгэлийн гүн дэх нууц чавхдасыг хөнддөг юм. ... Мөнх Тэнгэр Эцгийн хүсэл зорилгоор Хөх тамгат Монгол эр хүн болж төрсөн би бээр Түүний хайр халамж , хүч чадал дор сэргээгдэж , хамгаалагдан Тэнгэрийн доорхи үүргээ биелүүлж зөвт ухааныг тунхаглан амьдардаг бас тэмцдэг . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Эрхэм нөхөр Зориг та эмээ уу. Бараан зах дээр очиж авгай нарт лекц унш.
... Хятадууд өөрийн стратегийн гол зорилгоо ил тодоор зарлаж эхэлж байгаа буюу бусдын газар нутгыг ямар ч үнээр хамаагүй булаан эзэлж өөртөө нэгтгэх холын бодлоо Дэлхий нийтэд мэдүүлж байна хэмээн ойлгогдож байна. !!! ... Удахгүй Хятадын том бүдүүн дарга нь айлчилж ирэх, мөн 30 тэрбүм $ ын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл чих дэлсэж эхлээд байна. ... Мэдээж Ардчилсан хужаанууд Монголыг Хятадын мэдэлд оруулах Нанхиад угсаатны мянга мянган жилийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд ардчилалаар бамбай хийн ямар ч арга саам , хууран мэхлэх үйл ажиллагааг явуулж , бал бурам мэт амттай үгс наанаа хичнээн хэлсэн ч , өнгө эрээн цаасан дотор боосон чихэр гээд байгаа зүйл нь үхлийн хортой бүтээгдхүүн гэдгийг нь идэж үзээд хордсон хүмүүс сайн ойлгох буюу одоогийн байдлаар Тажикстанууд мэдэрч толгойгоо бариад сууцгааж буй биз ээ. !!! ... Энэ дэлхий дээр Үнэгүй юм гэж байдаггүй гэдгийг хэн боловч яс махандаа тултал ойлгох хэрэгтэй . ... Тэгээд ч Хятадуудын мэдэлд аливааг өгнө гэдэг бол жорлон болно л гэсэн үг , … бохирлож бузарласан ч тэр газар нутгыг буцааж өгнө гэдэг бол гэнэн хүүхдүүдэд буюу ардчилалд тархи эргэсэн холын бодолгүй , хоёрыг сэтгэх чадваргүй гэнэн хүмүүст зориулсан зохиомол худал үлгэр гэж ойлгох хэрэгтэй . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ....
... Зовох цагт нөхрийн чанар танигдана . !!! ... Хэрэв хоёр хөршийн нэг чинь чамайг өвчлөн сулран доройтох үед чинь орон гэрийн чинь аль өнгөтэй өөдтэй бүгдийг хууран залилж дээрэмдэж аваад , аманд чинь үхлийн хор хийж орон гэр , газар талбайг чинь сул авах гэж санаархвал , хэн ч байсан баярлалаа гэж хэлэхгүй л болов уу. !!! ... Харин ч хожим хойно түүнтэй харьцах бүхий л сувгаа салгаж , хол амьдрахыг бүр харахгүй байхыг хүснэ . Хар Хятадууд боломж л гарвал хөх тамгат Монголчууд биднийг бүхий л цаг үед илээр ба далдуур хорлож ирсэн . Тиймээс Хар Хятадаас бүхий л салбарт зайгаа барих бодлого барьснаараа Хөх тамгат Монголчууд өөрийгөө хамгаалж чадах болно гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй . !!! ... Харин чамайг хэн ч биш болж хөл дээрээ зогсох тэнхэлгүй байхад чинь эргэн тойрон өлсгөлөн матрууд амаа ангайлган довтолж байхад чамайг хамгаалан ивээлдээ авч , асарч хооллон тэнхрүүлж , буруу зуршилаасаа салахад чинь туслан мэдээж заримдаа бухимдах үедээ элдэв хатуу үг хэлж хааяaдаа цохиод авч байсан ч зүрх сэтгэл нь сайхан хүнд чи заавал чин сэтгэлээсээ талархах болно. !!! ... Тэр бол Зөвлөлт Холбоот Улс байсан бөгөөд өнөөгийн ОХУ нь түүний залгамжлагч гэдгийг бүгд мэдэж байгаа . Тиймээс ... Тэнхлүүн байхад тэмээгээр тусалснаас , тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг мэргэн үгийн дагуу Хөх тамгат Монгол хүн бүр итгэл даах чадвартай ОХУ д найрсаг ах дүүсэг сэтгэлээр хандах ёстой гэж би ард олондоо анхааруулж байна. !!! ... Сүүлийн цаг үед зарим нэг хорон муу санаатай этгээдүүд амтат талхан дунд сэмхэн хор хавчуулвал мэдэхгүй идээд хордох болно гэж тооцоолоод Орос , Хятад хоёртой адил хэмжээнд хандах ёстой гэж хэлж байгаа бол түүнд бүү итгэ. !!! ... Энд ардчилсан хужаануудын давхар хорон бодлого явагдаж байгаа бөгөөд тэд ч хорлон мэхлэх, зальдахдаа хэнээс ч илүү баширмаг сэтгэлтэй Хятад угшилтай хүмүүс гэдгийг бүү март . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Хүний сайныг ханилан байж мэднэ , Хүлгийн сайныг унан байж мэднэ . ... Монголын ард түмэн 20 р зуунд хүн төрөлхтөний туулан өнгөрүүлсэн нийгмийн цаг хугацааг богиносгож өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгохын тулд томоохон үсрэлт хийх хэрэгтэй болсон . Зул бөхөхийнхээ өмнө түр зуур бадамладаг шиг 17 р зуунаас Манжтай Холбоотон улсын хэмжээнд оршсон Монголын хуучин нийгэм 1911 онд түр зуурын сэргэлт аван Холбооны гэрээнээс салж туурга тусгаарлан амьдрахыг оролдсон боловч Манж зуршил, сул дорой өтөл настай болсон хуучин Монгол улс шинэ цагийн хэмнэлийг даалгүй хадан гэртээ хальж , … Ертөнцийн жамаар oроо бусгаа цагийн хүнд хэцүүг туулан Хятад Гамин , Цагаан Бароны элдэв түрэмгийлийг үзэн туулж, зовлонд хурцлагдсан Монголчууд 1921 онд ухаан саруул, харц ард Их удирдагч Д Сүхбаатараар өлгийдүүлэн Шинэ Монгол улсыг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг бүх дэлхий даяaр зарлан тунхагласан . Нярай цагийн хүндрэлийг үзэн, элдэв халдварт өвчин мэт нийгмийн хүнд хэцүү цагуудыг туулан өнгөрүүлж Зөвлөлт Оросын хоёргүй сэтгэлийн тусламж , хүчирхэг хамгаалалт дор хэдэн зууны хоцрогдлоо гэтлэн хоосон шашны хуурамч ухаанаас холдон шинэ цагийн мэдлэг оюуныг дээдлэн хүлээн авч 70 орчим жил замнасны эцэст өвчин зовлонд баригдсан Монголчууд эрүүл саруул болж , харанхуй цээжтэнгүүд зонхилсон ардууд бүхлээрээ бичиг үсэгтэн болон гэгээрч , Их дээд сургууль төгсөгсөд шинэ нийгмийг удирдан жолоодож идэх хоол, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй байж чадах тодорхой хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн дараагийн үе машинт үйлдвэрлэл рүү шилжих цагийн нугачаанд идэр насны гэнэн томоогүй нас , аливаа шинийг эрэн хайх хүсэл дээр нь бие даан хатуу ширүүн хорвоотой нүүр тулж амьдрах зайлшгүй хувь тавилангийн эрхээр өнөөдрийн Ардчилал хэмээх тодотголтой нийгмийн уулзвар дээр гаран зогссон ! . Бидний Монголчууд үүнд бэлэн байсан уу.! Үгүй ээ бид бэлэн биш байсан !. Дэлхий дээр сүүлийн 200 гаран жил ноёрхсон хөрөнгөтний боолчлол, наанаа сайхан ярьж цаанаа устган мөхөөж боолчилдог капитлизмтай нүүр тулгарах нь , ... хааяадаа суран бүсээр ороолгуулан шийтгүүлдэг ч номхон томоотой суун, алив заасан бүгдийг сайн сурдаг сурагчдаа ханддаг ширүүн мөртлөө сайхан сэтгэлтэй багштай адил Зөвлөлт Холбоот Улс , социализмтай огтхон ч төсгүй гэдгийг гудамжны дээрэмчин , махчин араатан шиг ханаж цадахыг мэдэхгүй Өрнөд , Америк , Хятадтай хамтдаа амьдарсан сүүлийн 20 иод жилд л хүүхэд насны гэнэн хонгор сэтгэлээ орхиж байгаа Монголчууд ойлгож мэддэг болсон. ... Өдгөө Хятадад нийлсэн Өвөр монгол хүчээр Хятадчилагдаж харийн мэт сэтгэлтэй хүмүүс болсныг бид харж байна, мэдэрч байна. Хятадын зохиолчийн Чоно романы туурвигдах нөхцөл , … Маогийн тушаалаар Өвөр Монгол эрчүүдийг хүйс тэмтрээд гэрт нь эзэн суусан эзэрхийлэгч Хятад хүний бичсэнээр ... Өвөр Монгол эмэгтэй хэрхэн өөрийн хүнд хэцүү хувь тавилантай тэмцэж бас аргагүйн эрхэнд эвлэрч байгаа түүхийг уншиж Монгол хүний сэтгэлээр ойлгон ухаарсан . Өвөр Монголчуудын туулсан зовлон, асгарсан гашуун нулимснаас ундаалж байгаагаа мэдэхгүй олон Монгол хүмүүс Хятадын зохиолчийг Хятад Төрийн бодлогын дагуу түүний хамгаалалт доoр Монгол хүүхэн хүчиндэгч этгээдийг бүх л мэдээллийн хэрэгслээр магтан дуулж байсан саяхны хэрэг мөн . ... Ийм харанхуй хүнд хэцүү мөхөх хувь тавилантай эвлэрэн өөрийгөө сайн дураар Хятадын боол болгохыг хүсэгч хэн боловч эх орноосоо урвасан хулгай мөн. Энэ цаг үед Хятад Гамин Ардчилсан хужаанууд Монголчуудыг тал бүрээр доромжлон бидний Монголчуудын Тусгаар Тогтнолын үнэн түүхийг хутган үймүүлж элдэв худал зохиомол санаа дэвшүүлэн олон түмнийг төөрөгдүүлэн Монголыг монголоор нь устгах , Их Эзэн Чингис Хаанаар Их Идирдагч Д Сүхбаатaрыг балбаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй хорон муу хэрэг бөгөөд хонины арьс нөмөрсөн чононцоруудын далдлагдсан бузар төрх нь ил гарч байгаа гэдгийг олон Монголчууд ойлгох хэрэгтэй . … Өнөөдөр Монгол oрон харийн түрэмгийлэл дунд оршин амьдарч Төрийн эрхэнд хууран мэхлэх замаар ард олны сонголтыг өөрчлөн хууль бусаар Ардчилсан хужаа луйварчид урвагчид гарч ирэн Монгол төрийг , хуулийг самууруулан , Монголын Ард түмний ирээдүйг элдэв гуншинтай Ардчилсан ИХ Өр хэмээх урхинд оруулан хаврын эцэнхий бурантагтай тэмээ шиг болгон харийнхны гарт лавхан атгуулж , Дэлхийн зах зээлд 125$ ийн үнэтэй байдаг коксжих нүүрсийг 40 $ хүрэхгүй үнээр заран бүр тэрбум тонноор нь Хятадуудад найр тавин өгөх хэлэлцээр байгуулсан нь ил цагаан дээрэм гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 2013 онд 243 ,5 км засмал зам тавьсан дүн мэдээгээ өөрчлөн 2007 оноос хойш тавьсан 1700 км ийг өөрсдийн нэр дээр бичих нь галзуу солиотой ичих нүүргүй луйварчид гэхээс өөр таарах гуншин олдохгүй байна . Тамсагийн нефтийг хоолойгоор зөөх санаа Хятадынх бөгөөд Ардчилсан хужаанууд үүнийг алгаа ташин хүлээн авах нь мэдээж . Монголын ард түмний саналыг АНУ ын санал тоолох хар машинаар өөрчилж Монголын төрийг хууль бусаар эзэгнэж болж байхад хэдэн сая тонн газрын тосны дүн хэмжээг будлиантуулж хулгайлах нь Ардчилсан хужаа луйварчид урвагчдад гарын алга урвуулсантай адил санагдах бөгөөд Дорнодын Дашбалбарын ураныг Өнгөт металл нэрийн дор хууль бусаар олборлон , хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа бузар үйлдлийг Монголын Хууль хяналтын байгууллагa таслан зогсоож, илрүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгогч Дорлигжав , гүтгэгч урвагч Тэмүүжингийн гараар Цагдаагийн байгууллагын шударга ажилтан мөрдөн байцаагчдын амыг нь барьсны дараа бүр ч амархан хийх болно гэдгээ төслийг гар өргөн дэмжигч луйварчид урвагчид хужаанууд сайн мэдэж байгаа . . … Монголын төрийн хуулийг шинэтгэл нэрийн дор Монголыг мөхөөх зэвсэг болгон өөрчилж 4 сарын 1нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулиар Монголын өмнө зүгийн хил хамгаалалтгүй болж Хилийн цэрэг татан буугдах тогтолцоо үүссэн энэ нөхцөлд Газрын тухай шинэ хуулиар харийн иргэдэд газрыг 100 жилээр өмчлүүлэх тухай заалт орж, Монголын газар Хятадуудын гарт орох эрхийг нь баталгаажуулах бодит төлөвлөгөө хэрэгжих тун дөхсөн байдалтай байна. Өвөлжөө хаваржаа бэлчээрийг хувьчилж, худалдан борлуулах эрхийг өгснөөр Монголын малчдыг мөнгө зээлийн эргэлтэнд уран үгээр урхидан оруулж, эцэст нь бүх талаар хяхан хавчиж үүний үр дүнд Хятадууд Хужаанууд хэдхэн жилийн дараа Монголчуудын газрыг гартаа оруулан Эзэн сууж Нүүдэлчин ахуйг устгах далд санаагаа хэрэгжүүлэх гэж атгаг санаандаа ихэд яарцгаж байна. Шинэчлэлийн нэртэй Монголчуудыг туйлдуулах зорилготой хууль бус Засгийн газрын зохион байгуулалттай хулгайлах , нураах ажиллагааны үр дүнд Монголын санхүү , эдийн засаг, нийгмийн төлөв байдал хүндэрч, төгрөгийн ханш суларч Монголын баялаг бүтээгчид сульдсан үед Хөрөнгө Оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж Хятадын луйварчдыг хуулийн хамгаалалт дор Монголчуудын хөрөнгийг хүч түрэмгийлэн дээрэмдэх, шулан мөлжих бололцоог нь гаргаж өгсөн . Хууль бус УИХ ын гишүүн Ганбат гэгч этгээд Алтны татварыг 10 % аас буулган 2,5 % болгосон нь Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө хэмээн нүүр нь улайхгүй Монголчуудыг доромжилж байгааг сонслоо. Цалингаа аваад түрийвчтэй мөнгөө хулгайчид алдсан хүн их баяртай байхгүй нь мэдээж . Түүний гэр бүл цаашид яаж амьдрах нь мөнгийг нь хулгайлсан хулгайчид огт падгүй хэрэг . Харин мөнгөө алдсан гэрийн эзэн гэр бүл, үр хүүхдээ яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай тулгарна гэсэн үг. Үүнтэй адил Монголын баялгаа 75 % ийн татвар авах боломжоо алдсан бүр нарийвчилвал 100 сая $ ын татвар авдаг байгаад 75 сая $- aa алдаж , … / 25 сая $ болсонд / Монголчууд баярлах уу эсвэл Монголчуудыг хүч түрэн хулгайлсан луйварчид илүү их баярлах уу. Мэдээж энэ Ганбат шиг хууль бус УИХ ын гишүүн нэртэй хүний үнэргүй урвагчид луйварчид хужаанууд Монголчуудыг яаж ч доромжилж , яаж ч хуурч болно гэж бодож байгааг бүр Мөнхбаяр нарт 21 жилийн хорих ял өгөөд Урт нэртэй хуулийг зогсооход хэн бидэнд саад хийх вэ гэж бүр том дуугаар Монголчуудыг заналхийлж байгааг бид харж байна. Харсаар , сонссоор байж бидний үеийнхэн өвөг дээдсийнхээ хувиршгүй үнэнч сэтгэл ,эрсэдсэн халуун амь , асгарсан халуун цусны үнэ цэнээр олдсон Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг Америк Хятад Өрнөдийн тавьж өгсөн өгөөш мэт архидалт завхайрал , авилгал хууран мэхлэлт , түмний хөрөнгийг зэм хүлээхгүй хулгай хийх эрх бүхий хоосон эрх чөлөөт мөн чанартай ардчилал хэмээх бурангуй, эх захгүй нийгэм, Харийнхны эзэрхийллийг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэй Монголчуудаас өсөө авахыг хүсэгч Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл бологчид луйварчид урвагчид хужаа нарт найр тавьж өгөөд Өвөр Монголчуудын хадагдсан мухар харанхуйн хэлхээсэнд орж , амьдралын гашуун зовлон дунд алхаж мөхөх үү. . .. Үгүй гэж хөх тамгат Монгол хүн та хашгирч байгааг би сонсож байна. Таны зүрхний хилэн бадарч байгааг би мэдэрч байна. Тэгвэл урагшаа ... !!! Монгол эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэх зангилгийн цагт Монгол ахан дүүс бид хамтдаа харийн түрэмгийлэл , дотоодын урвагчдын эсрэг тэмцэх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Зөвлөлт гээд байгаа улаан орос алуурчид чинь монголын минь хичнээн сайхан хүмүүсийн халуун амь авсныг хэн тооцох юм бэ?
... Аливаа улс орны хөгжлийн замыг оюуны өндөр чадавхитай зөв шулуун сэтгэлтэй хүмүүс тодорхойлж бүтээдэг . Тэр тусмаа Монголын хөгжих бодлогыг Монголоо хайрладаг хүчирхэг Монгол хүн гартаа барьж, бүтээж босгох болно. ... Хэн нэгний баталж байгаачлан Монголын сор болсон 30 000 н хүн улс төрийн хэлмэгдлийн гэх жилүүдэд алуулсан бол түүнээс хойших цаг хугацаанд буюу 1940 - 1990 оны Монголчуудын оюуны их сэргэн мандалт болохгүй байх байсан юм. Харин Монголчуудын хөгжих замд бул чулуу болж байсан байсан хортон дайснуудыг устган цэвэрлэсэн болохоор богино хугацаанд БНМАУ хүчирхэгжин хөгжих зөвт замдаа эргэлт буцалтгүй орсон юм. Хэрэв зээ хорон муутны гүтгэлгээр зөв шударга хүн зовон , алагдсан бол түүний цус , түүний амиар Монгол эх орны минь эрх чөлөө батжин бэхжиж байдаг юм. Түүний үр удам ч сайн сайхан хувь тавилант амьдралыг үзэн туулах Тэнгэрлэг ёс байдаг юм. Харин аливаад өширхөн , аливааг харлуулахыг хичээгч хэний боловч үр удам энэ газар нутгаас таслагдах болно. ... Миний буриад өвөг дээдэс та нарын хэнээс ч илүүтэй хоёр гүрэн дамнуулан алуулж устгуулан, хөрөнгөө хураалган айл гэрт насанд хүрсэн эр хүнгүй болж байсан цаг үе бий. Гэвч би Монгол эх орондоо хар буруу санаагүй , санах ч үгүй . Учир нь өвөг дээдсийн минь үсэрсэн цус , тасарсан мах болох би Тэнгэрээс заяат хөх тамгат Монгол эр хүн болж дэлхий дээр өөр хаана ч байхгүй үзэсгэлэн төгс Монгол эх орондоо төрсөн учраас Монгол улсынхаа төлөө нэгэн чигт шударга сэтгэлээр, эрс шулуунаар зүтгэх болно. ... Сайн санааны үзүүрт шар тос . ... Ухаарч ойлож чадвал гайхалтай мэргэн үг шүү. ...
... Та нар миний бичсэн хариу сэтгэгдлийг устгаж бээжин М Энхсайханыхаа тушаалыг биелүүлж байгаа гэдэг албан ёсны тайлбар хийх хэрэгтэй гэж бодож байна. ... Харин нэг зүйлийг сануулахад ... Үнэнийг ... ардчилсан хужаанууд хэзээ ч баллуурдаж чадахгүй гэдгийг давхар сануулья. !!! ... Дэлхийн зах зээл дээр 120 $ байдаг коксжих нүүрсийг 30 $ хүрэхгүй үнээр дээрэмдэж байгаа Монголын бусад баялгыг луйвардаж , хулгайлж байгаа Хятад боол мангасуудын дарга ирэхэд Монголчуудын 90 % гаруй хувь нь дургүйцэж байгаа энэ ... Үнэнийг ... ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар нуух гэж хичнээн оролдсон ч цаг нь болоход заавал ч үгүй илэрч гарч ирэх л болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно
1 MILLIARD HUJAA YARZAIGAAD HULEEGEED SUUJ BAINA,BITGII OLON DOLOON YUM SARAACHAAD BAI.ZUGEEREL HOL BAICHIH.
Тухайлбал “ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. ----UMHII HUJAA MINI OLON YUM BITGII DAHIJ HUTSAJ BAIGAARAI NOVSHOO,YAMAR ERHTEI GEJ IIM SOLIOTOI YUM SARAACHIJ BAIDAG BAINAA,,,HUJAAGIN HUSLEER BICHSEN BAINA..TYYHEE SAIN UNSHIJ BAI MEDREL NOVSHOO!!!
Монголыг дарйч давшилсан ийм нийтлэл гарсныг нөгөө айхтар судлаач Ганхуяг энэ тэр уншаагүй л явдаг юм байх даа. Ганц үг ганхийхгүй байгааг бодоход тэнд бичигдсэн бүхнийг хүлээн зөвшөөрч эсбөгөс хариу барих гэхээр толгой нь хүрэхгүй байгаа юм бол уу?
баабар дашрэнцэн баярхүү доржготов нар ямар хөлсөөр хэний даалгаврыг биелүүлж Монголын өнгөрсөн түүхийг хараан зүхэж байгааг анхаалдаа авах хэрэгтэй.
za daa oorsdoo umaa chadahaaraa hiigeed zaawal um guij doligonoj amidrah shaardlaga baina uu. gazar nutag baina, tsoon hun amtai baigaliin hishgee zow bolowsruulaad ooroo oortoo tohirson amdiraltai ard tumnee amar amgalan bailgawal bolo um bish uu. chadwar medleg doroi humuus um uzeegui uchir boginohon setgej uneheer archaagui baigaad haramsaltai.
… Ардчилсан хужаа Ц Элбэгдорж Монгол оронд, Монголын ард түмэнд чухам ямар сайн зүйл хийснийг би мэдэхгүй харин Xятад цусныхаа дагуу Монголчуудыг үзэн ядаж хутгаа ханцуйндаа нуугаад хорон муугаа хийж байсныг бол мэднэ. Тэр нэг их ухаан ороод байхааргүй эртний Хятад аргаа хэрэглэсэн . Улс орныг доройтуулах гэвэл хууль цааз , аливаа дэг журам , сахилга батыг орхигдуулж бүгдийг дураар нь тавих . Ингэхэд аяндаа хөл толгойгоо алдаад өөрөө өөрийгөө мөхөөдөг юм. Өөрөөр хэлбэл төр нь байсаар байхад иргэний эрх , иргэний оролцоо гэдгийг бодлогоор хүчтэй тавьж, олон олон толгойтой болгон сиймхийгээр нь харийнхан дуртай санаагаа бидэнд тулгаж чаддаг болсон. , Ардчилал нэртэй хоосон эрх чөлөөг тавьж өгснөөр хэн дуртай нь юу дуртайгаа үйлдэж улс орон мөхлийн ирмэгт тулсан нь Жамц баян хэдэн сайхан шарыг минь нэг муу хулгана идчихлээ гэж үү хэмээн хэлэх хэмжээнд хүрээд ирлээ гэсэн үг . Хорон муу санаатангууд сайн сайхан үгээр буюу манж үгээр бусдыг хуурч бузар булай үйлдлээ нууж үйлддэг . Гэхдээ түүнийг нь олж харахад тийм ч хэцүү биш ээ. Хийж байгаа ажил үйлсийн эцсийн үр дүнг үнэн зөвөөр тооцоолж чаддаг хүн амархан хэн болохыг нь ойлгоно. Өнөөдөр Монголын аль ч өнцөгт архичид, гуйлгачид дүүрэн болсон. Тэд дуртай газраа архи ууж танхайран , орчны амар тайвныг алдагдуулахаас гадна бохирдуулдаг. Сүүлийн хэдэн жилд цагдаагийн байгууллага тэдэнтэй тэмцэх нь битгий хэл өөгшүүлдэг болсон. Хятад этгээд монгол хүнийг дайрч алахад 2 жилийн ял авдаг , тэгээд нялх хүүхдийг хүчиндэж алсан этгээд , Монголчуудыг хортой архиар хордуулсан этгээдүүдтэй адил өршөөгдөөд суллагдсан гэвэл би л лав гайхахгүй. Урд нь луйварчид нууж төрийн өмчийг хулгайлдаг байсан бол одоо илээр чөлөөтэй дээрэм хийдэг болсон . Таван толгой 17 тэрбүмын асуудал босоход ийм юм байдаг шүү дээ гээд зогсож байгаа ерөнхий хулгайч Н Алтанхуягийг ард олон бүгдээрээ харсан . Харийнхан хужаа нар ардчилсан, хувьсгалт, үндэсний гэх тодотголтой урвагчдын тусламжтайгаар Жендер нэрээр эмэгтэйчүүдийг эрчүүдийнх нь эсрэг турхиран Монгол гэр бүлүүдийг бусниулаад зогсохгүй , байгалиасаа эмэгтэй хүн сул дорой бусдын нөлөөнд амархан автагддаг , чих зөөлөнтэй , гарын аясаар хөдөлдөг зан чанартай учраас улс төрийн албан тушаалд тэдний оролцоог өргөтгөх , эмэгтэйчүүд л энэ улс орныг зөвөөр удирдан авч явж чадна гэсэн худал хуурмаг, ухуулга сурталчилгаа хүчтэй явагдах болсон. Энэ бүхний эцэст ардчилсан хужаа Ц Элбэгдорж , хужаа муур багш Бао Баабар тэргүүтэй урвагчид АН , МҮАН бүхлээрээ МАХН дахь удирдах зарим хэсэг бүлэг этгээдүүд Монгол улсын тусгаар тогтнолыг устгаж төв талбай дээрхи Д Сүхбаатарын хөшөөг зайлуулж Маогийн хөшөөг босгох , Өвөр Монголыг хэрхэн хүчээр Хятадчилсан шиг бүх Монголчуудыг Хятаджуулах эцсийн зорилготой . Гэвч тэдний энэ хорон муу хүсэл зорилго хэзээ ч биелэх тавилангүй юм. Хан Тэнгэрийн шударгуу үнэний илдний хүчээр бидний хөх толбот Монголчууд ардчилсан хужаа луйварчид урвагчдыг устган мөхөөж , хөөн зайлуулах болно. Мөнх Тэнгэрийн хүчин дор монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Yum bolgon deer buu dongod Zorig oo, urt hel huzuu oroono shuu. Meddeg yuman deeree jinteihen tsuun ug helj bai, medehgui bj bainga urt sunjirsan hachin yum bichij olnii zevuu hurgehee boli Zorig oo!
... Чи бол хэзээ ч хэнийг ч ялж чадахгүй . Чам шиг бодит байдал гэж бусдын хорлох зорилготой тархи угаалтын зуурмагнаас хутгаж аваад хэлж бичсэн үгсээс ой гутам урвалтын үнэр хаа холоос үнэртээд байна. … Хятад одоо хүчирхэг болсон учраас бид дагаар орох ёстой гэсэн наад бузар санааг чинь 1918 онд шанзав Бадамдоржоос эхлээд балин Цэрэндорж , С Данзан гээд олон урвагчид хаа сайгүй хашгирч байсан ч Монголын төрийн хурц илдэнд толгой нь бөндгөс хэмээн унаж зохих шийтгэлээ хүртэн түүхийн хогын саван дээр хаягдсан юм. ... Худал матрын нулимс унагасан чам мэтийн өөдгүй этгээдүүдэд хэлэхэд Хан Тэнгэрийн хилэнгийн галд устан мөхсөн урвагч өвөг дээдсийнхээ араас чи болон чиний хань хамсаатнууд ч бас явах болно гэдгийг сануулья. !!! Чам шиг бөөрөнхий барих барьцгүй, эрх ашиг мөнгөний төлөө хаашаа ч хамаагүй холбирч байдаг этгээдүүд хэзээ ч ялалтын хундаганаас уудаггүй юм. ... Монголчуудын хувь тавиланд бүх дэлхий атаархах болно. ... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж болдог юм. ... Үндэстний орших, эс орших болон хүчирхэгжилт бууралтын нууцын түлхүүрийг Мөнх Тэнгэр Эцэг минь гартаа барьж байдаг юм. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Яг үнэн. Зориг гэдэг хүнд хандахад: Товч, логиктой,үндэс баримттай, уншиж судалсан зүйлээ хольж хутгалгүй бичих хэрэгтэй. Хэтэрхий урт зүйлийг хэн ч уншихгүй. Харануут алгасаад дараагийн зүйлийг уншина.
comment bichdeg olon zorig bgaa yum bnaa l gej oilgood bgaa sh dee
Хятадын өөрсдийнх нь сурвалж бичгүүдэд ч түүхэн он дарааллаараа тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлчин МОНГОЛ улсын тэмцэж,хааныг нь хүртэл олзолж явсан тодорхой баримтуудыг үгүйсгэнэ гэдэг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн БОДИТ ТҮҮХИЙН МЭДЛЭГГҮЙ олон сая хятад иргэд байгааг л харуулж байна.
áèòãèé õóäëàà ñàíààíààñàà ÿðèàä áàé. õÿòàäóóä õàðèí ÷ îðîñóóä øèã ò¿¿õèéã ãóéâóóëäàãã¿é. õààíààð íü õóâèëàé ýä íàðûí ñóóæ áàéñàí áîëîí áýýæèíä áàðèóëñàí ç¿éë¿¿äèéã íü¿íýíýýð íü òàéëáàðëàäàã ø¿¿. îðîñóóä ìîíãîëûí õ¿÷èíä æèæèã âàíò óëñóóä áàéñíàà íýãä÷èõýýä äàíäàà äîîø íü õèéíý.
òýð áààáàð îðîñ, ìîíãîë ãýõýýð õàðààí ç¿õýýä, á¿ä¿¿ëýãýýð íü äóóäààä áàéäàã þì. Õÿòàä ãýõýýð òàã ÷èã. õÿòàäóóä ìºí㺠ºãñºí áîëîëòîé þì àà, ýíý õàâä.
ЯЛЖАРЧ МУУДСАН ХҮМҮҮС ТӨР БАРИХ ИЙМ БАЙНА ДАА
Энд сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс дотор “Хятад Орос хоёр гар нийлж тогтворгүй, гуйвамтгай монголыг хатуу гараар илбэн тохинуулна” гэсэн нийтлэлийг уншсан хүн байна уу? Тун ноцтойгоор дэлхий дахинд зарлан тунхаглаад байхад монголчууд бид туснаар тогтнолынхоо талаар таг дуугүй сууцгааж, бүр долдогонож гүйцгээгээд байх юм. Ер нь Монгол хүн байна уу энэ монгол улсад чинь.
... Монгол эх орныхоо төлөө нэр нь үл мэдэгдэх эгэл жирийн хөх тамгат Монгол эрчүүд , эхчүүд , хөвгүүд охидууд зүтгэж, тэмцэж байгаа учраас Монголчууд амьсгалж байна , амьдарч байна. ... Ардчилал хэмээх Арван таван толгойтой мангасынх мэт мөн чанартай энэ ардчилсан нийгэмд амьдарч , архидан согтуурч хулгайлж дээрэмдэн , авилгал , ёс бусыг дээд хэмжээнд үйлдэн , шалиглан завхайран байх эрх чөлөөгөө эдлэн эв эвдрэлцэн, эх нутгаа харийнханд зарж буй бусармаг урвагч зан чанараараа өөрсдийгөө хөнөөж байгаа гэдгээ Монголчуудын олонхи нь ойлгож ухаарч буруугаа гэмшин зөв тал руугаа эргэсэн тэр цаг үед өнөөгийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөх болно. ... Монголчуудын хүнд хэцүү цагт эх орныхоо төлөө алтан амиа үл хайрлан тэмцэх хүчирхэг хөвгүүдээр Монгол улс хэзээ ч дутаагүй юм , дутах ч үгүй байх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хягадах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Та нар миний бичсэн хариу сэтгэгдлийг устгаж бээжин М Энхсайханыхаа тушаалыг биелүүлж байгаа гэдэг албан ёсны тайлбар хийх хэрэгтэй гэж бодож байна. ... Харин нэг зүйлийг сануулахад ... Үнэнийг ... ардчилсан хужаанууд хэзээ ч баллуурдаж чадахгүй гэдгийг давхар сануулья. !!! ... Дэлхийн зах зээл дээр 120 $ байдаг коксжих нүүрсийг 30 $ хүрэхгүй үнээр дээрэмдэж байгаа Монголын бусад баялгыг луйвардаж , хулгайлж байгаа Хятад боол мангасуудын дарга ирэхэд Монголчуудын 90 % гаруй хувь нь дургүйцэж байгаа энэ ... Үнэнийг ... ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар нуух гэж хичнээн оролдсон ч цаг нь болоход заавал ч үгүй илэрч гарч ирэх л болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
2 õîðøèéí äàðãà íàð èðæ áóéä ìîíãîëûí àðä ò¿ìýí áàÿðëàõààñàà èë¿¿ ñýòãýë íü ë ò¿ãøèæ áàéãàà. ìàíàé ýíý õýä þóã ìààíü ºãíº ãýýä äàëëààä àâ÷èð÷èõàâ ãýýä. Áóø, Áåéêåð áàéí áàéí èðýýä áàéñàí ÷èíü äàðàà íü þó áîëëîî äîî. ìàíàé óäèðäàã÷èä áîë ýäíèé õàæóóä õºäººíèé íýã ãýíýí þì ¿çýýã¿é õ¿¿ ë áàéãàà ø äýý. ýä íàð ÷èíü õàøèð áóðõè äàëä ñàíàà ÷ ãýæ àéõòàð, õººð¿¿, ñàãñóóã íü õºäºë㺺ä ç¿ñýì òàëõààð õóóð÷èõààä àëòûã íü àâ÷èõäàã ø äýý.
еронхий боловсролын сургуулийн сурагчдыг багш нар боловсролыг нь хариуцахаас хvмvvжлийг нь хариуцахгvй гээд 20 жил болох хооронд хvмvvжилгvй "боловсролтой" баахан хvн энэ нийгэмд бий болсон нь бидний хvчийг сулруулах гэсэн хорон санааны код байсан нь одоо тайлагдаж л байна даа. оор олон кодыг тайлж уншиж байгаа даа, Монголчууд...
1812 ond mapeleon orsiig dovtolj yalagdaad aral deer uhev.orost kapitalist huvisgal garav 1912 ond zuun jiliin daraa germanii 14 buleg uls orsiin esreg dovtlov orost sotsialit huvisgal garav 2012 ond 100 jiliin daraa ukrain terguutei evropiin ulsuud orsiin esreg temtsseer baigaad dain hiij horig taviulj gujirdseer baigaad huvisgal garlaa. ongotsnii osloos bolj suuliin uyd dain gardag bolood baina. 54 ond krimiin dainaas bolj alyaskiin dain' garch bailaa.odoo mon 50 jild neg udaa krim alyaskiin dain garahnee
Бид 10 сая болчихсон байхад ч Хятад, Оросгүй л айлгана даа. Хятад бутрах нь цаг хугацааны асуудал, Бид алдагдсан газар нутгаа буцаан авахад одооноос бэлтгэлтэй хүн амаа өсгөж байх хэрэгтэй.
10 сая ажилгүй гуйлгачин монгол болчууд яана. Бангладэш шиг ккк
chi mun xiirxvee.
Монгол улсын иргэн бүхэн өвгөд дээдсийнхээ бахдам ялалтууд-хатан зориг-халуун амиар бүтээгдсэн эх орныхоо бодит түүхийг мэдэж тархиндаа-зүрх сэтгэлдээ хадгалах ёстой.Төрөлх хэлээрээ зөв бичиж,ярьж үндэсний ёс заншил-соёл-урлагаа дээдлэх нь БИ МОНГОЛ ХҮН гэж омогших иргэн бүрийн ариун үүрэг билээ.
ажилгvй эрх чолоогоор юугаа хийх билээ. соц нийгмийн vед шоронгоос гарсан хvнийг ажлаар ханган аль нэгэн хамт олон дотор оруулдаг байж билээ. харин одоо дээд сургууль тогсоод ажил олдохгvй гайхмаар ардчилсан нийгэм....
хvн болгоноо ажлаар хангаад малынхаа ашгийг 100 хэоэглээ болгоход ч бусдаас царайчлаад байхааргvй л дээ, золиг гэж. оюу толгойнхоо баялагийг Эрдэнэтийнхээ vйлдвэр рvv томор замаар зоогоод эцсийн бvтээгдэхvvн болгоод зарвал ашиг нь илvv л байхсан. омноговиос Улаанбаатар руу томор зам татахад зардал жаахан ахиу орох ч ашиг л улсдаа алсдаа илvv байхсан, харамсалта нь ....
Зориуд ингэж Монголыг доош нь хийж бичдэг юм бх да. Тусгаар хөрш бсн ч гэх шиг. Хятад улс Монголыг та нар бүрэн тусгаар улс гээд бхад чинь монголчууд өөрсдөө биш ээ л гээд байх юм ккк мангар улс шүү
hujaanar gej iim teneg humuus baidag baihguiyu..
FUCK CHINA
made in china.
chi bitgii huts
Өвчтэй хүнтэй аятайхан харьц та нар.
iim xariult xeregtei blaa.