sonin.mn

УИХ-ын гишүүн М.Зоригт монгол ахуйтай хол­боотой гэрэл зурагт сонир­холтой төд­ийгүй мэр­гэжлийн зурагчид­тай өр­сөлдөх шахам “уран бү­тээл”-үүдээ олон нийтэд цахим сүлжээгээр дамжуулан хүргэдэг.

Тэрбээр өөрийн авсан зургаа бус жүжигчин бүсгүйчүүдтэй хамт авахуулсан фотогоо олон нийтийн сүлжээнд тавьсан нь багагүй хэл ам дагуулаад авсан. Харин эрхэм гишүүн өчигдөр тэрхүү үйлдлээсээ болж залуу жүжигчин А.Ганчимэгээс уучлалт гуйсан байна. М.Зоригт гишүүний хувьд Сүхбаатар аймагт хийсэн “Наран мандах нутаг” кинонд сайхан дүр бүтээж амилуулсанд нь жүжигчин бүсгүйд талархаж явдаг гэнэ.

Харамсалтай нь хамт патиардуулснаа олон нийтэд дэлгэсэн нь А.Ганчимэгийг эвгүй байдалд оруулсан бололтой. Тиймээс сүхбаатарчуудыг төрд төлөөлж буй гишүүн жүжигчин бүсгүйгээс уучлал гуйхаас аргагүйд хүрэв бололтой.

Эх сурвалж: