sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг, тийм ч байсаар ирсэн гэж Монгол Улсын хууль тогтоогч хэллээ.

Урилгаар далайд гарцгүй Монголд долоо хоногийн хугацаатай очсон  Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө гишүүн М.Батчимэг ингэж хэлсэн байна. Түүний хэлснээр, хоёр улсын аль аль нь хурдацтай хөгжиж, тус тусын хөгжлийн орчинд илүү анхаарлаа хандуулж байгаа учраас хоёр талын харилцаа “маш чухал ач холбогдолтой”.

“Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Манай улсын эдийн засаг 10 гаруй хувиар өсөж байна. Энэ бол бидний хувьд томоохон боломж” гэж тэрбээр хэллээ. Хууль тогтоогчийн хэлсэнчлэн, хоёр талын харилцаагаа цаашид улам бэхжүүлж, илүү эрүүл арга замаар хөгжүүлэхийн тулд Монгол болон Хятад дээд түвшинд хоёр талын санаа бодлоо солилцож, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй.

М.Батчимэг нь XX зуунд Хятадад хятад хэл сурсан бөгөөд  бүс нутгийн байдал болон Монгол-Хятадын харилцаа судлалд анхаарлаа хандуулсаар ирсэн билээ. “Хоёр талын харилцаагаа хөгжүүлэх ихээхэн боломж бидэнд бий. Үүний төлөө бид чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэж гишүүн М.Батчимэг тэмдэглэсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг