sonin.mn

Тун удахгүй МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга  нар улс оронд үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахын тулд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэрэгтэй гэсэн уриалгыг хамтран гаргах гэж байна.
МАН-ын дарга М.Энхболдын хувьд намын дарга болмогцоо л Үндэсний зөвшилцлийн үзэл санаагаа тунхаглаж, улс төрийн намуудтай тогтмол уулзалт хийдэг болсон билээ.
МоаХ-ы дарга Х.Баттулгын хувьд ч сүүлийн үед хийлгэсэн захиалгат нэвтрүүлгүүдийнхээ үеэр ч намуудын УИХ-ын 2012 оны сонгуульд авсан саналын хувиар сайдын суудал өгч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэрэгтэй гэх болсон юм.
Тэгвэл өчигдөр МоАХ хуралдаж, МАН-ыг Засгийн газарт урих хэрэгтэй гэсэн  шийдвэр  гаргажээ.
Иймээс ч тун удахгүй албан ёсоор уриалга гаргах юм байна.

Ч.Явуу