sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон Монгол Улс 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээндээ өөрчлөлт оруулж, гарын үсэг зурснаас хойш хоёр улсын харилцаанд тасралтгүй ахиц гарсаар байна. Хоёр улс нь 4710 км урт газар нутгаар хиллэдэг бөгөөд 1949 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Хоёр улс дээд түвшинд идэвхтэй харилцаатай байна.  2003 онд Хятад улсын дарга асан Ху Жиньтао Монгол Улсад айлчилж, “Сайн хөршийн харилцан итгэлцлийн түншлэл” байгуулахаар хоёр тал шийдсэн.

2010 оны 4-5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад төрийн айлчлал хийж, Шанхайн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцсон билээ.

2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Ерөнхий сайд асан Вэнь Зябао Монгол Улсад айлчилсан.

2011 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд Хятад улсад албан ёсны айлчлал хийж, хоёр талын сайн хөршийн харилцан итгэлцлийн түншлэлийг бэхжүүлэхээр зөвшилцсөн юм.

2012 оны зургадугаар сард Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр Ц.Элбэгдорж Ху Жиньтаотай уулзсан.

2012 оны 12 дугаар сард Киргизстаны нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай Вэнь Зябаотай уулзсан.

2013 оны нэгдүгээр сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга асан У Бангуо Монгол Улсад айлчилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзсан юм.

2013 оны есдүгээр сард Хятад улсын дарга Си Зиньпин Киргизстаны нийслэл Бишкек хотноо Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаагаа хөхүүлэн дэмжихээр зөвшилцсөн.

Үүний дараагийн сард Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж, Хятад улсын удирдагч нартай хэлэлцээ хийсэн.

2014 оны тавдугаар сард Си Зиньпин Шанхай хотноо болсон Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Ц.Элбэгдоржтой уулзсан билээ.

Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Хятад улсын дарга Си энэ сарын 21-22-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг