sonin.mn
ВАШИНГТОН. /cctv-america/. Хятад улсын дарга Си Зиньпин өнөөдөр, маргааш Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр хоногийн энэ айлчлал нь хөрш хоёр улсын харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
 
Хамгийн сүүлд одоогоос 10 гаруй жилийн өмнө Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилж байсан билээ. Энэ хугацаанд Бээжин нь Улаанбаатарын худалдааны хамгийн том түнш болсон.
 
Си Зиньпин айлчлах гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө, ”Энэ айлчлал худалдаа төдийгүй, харилцан итгэлцэл, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, айлчлалын үеэр Хятадын дарга Си Зиньпин Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ нэгдэхийг урих ажээ. Бээжин тэргүүтэй тус байгууллага нь ийм тодорхой асуудлуудыг шийддэг юм. ШХАБ-д Төв Азийн дөрвөн улс болон ОХУ хэдийн нэгдсэн.
 
ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нар Тажикстанд жил тутмын дээд хэмжээний уулзалтаа хийснээс нэгхэн долоо хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад мөн айлчилна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг