sonin.mn

МОСКВА. /ИТАР-ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин  наймдугаар сарын 26-нд Гаалийн Холбооны гишүүн улсуудын (Беларусь, Казахстан) удирдагчдын хамтаар Украины Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзана гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснээр,  уулзалтын үеэр Украины зүүн бүс нутгийн, тухайлбал, Донецк, Луганскийн  хүмүүнлэгийн байдлын талаар ярилцах болно. Мөн Украин улс Европын Холбоонд нэгдэхээр хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Гаалийн Холбооны улсууд болон Украин улс хоорондын харилцааг хэлэлцэнэ гэж тэрбээр хэлжээ.

Песков цааш нь хэлэхдээ, Владимир Путин хоёр талын хэд хэдэн хэлэлцээ хийнэ.
Уулзалтад мөн Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон болон Худалдаа, эрчим хүчний комиссарууд Гюнтер Эттингер, Карл де Гюхт нар оролцоно.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг