sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын дунд терроризмтой тэмцэх сургуулилтыг удахгүй хийх гэж байгаа нь тус байгууллага цэргийн эвсэл болж байгаа гэсэн үг биш гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн /АЧА/ дээд албан тушаалтан онцлон тэмдэглэлээ.

“ШХАБ бол эвсэлд үл нэгдэх, ямар нэг гурав дахь талд халдахгүй байх зарчмыг баримталдаг бүс нутгийн олон улсын байгууллага” гэж АЧА-ийн жанжин штаб-ын орлогч дарга, уг сургуулилтыг хариуцсан ерөнхий захирал Ван Нин хэлэв.

Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан болон Тажикстаны цэргүүдийн дунд энэ сарын 24-29-нд Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ны “Зүрх” бэлтгэл сургуулилтын баазад “Энхийн ажиллагаа-2014” терроризмтой тэмцэх сургуулилт болно.

Ваны хэлснээр, энэ сургуулилт нь террорист хүчнүүдийг, тухайлбал, Дорнод Туркистаны лалын хөдөлгөөнийг дарж, гишүүн улсуудын цэргүүдийн ур чадварыг сайжруулах зорилготой юм. Уг сургуулилтад оролцуулахаар тус таван улс нийт 7000 цэргээ байрлуулжээ.

Хятад, Казахстан, ОХУ, Тажикистан болон Узбекистан нь 2001 онд Шанхайд байгуулагдсан ШХАБ-ын гишүүн юм. Харин Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан нь тус байгууллагад ажиглагчийн статустай. Тэгвэл Беларусь, Турк болон Шри-Ланк нь ШХАБ-ын яриа хэлцээний түнш билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг