sonin.mn

БЭЭЖИН. /Itar-Tass/. Хятадын Шанхай хотод хувийн томоохон хөрөнгө оруулалттай анхны компани болох "Чайна миньшэн инвестмент" (China Minsheng Investment) албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн тухай Синьхау агентлаг мэдээлжээ.

Тус компани нийтдээ 50 тэрбум юань буюу 8,1 тэрбум долларын бүртгэгдсэн хөрөнгө эзэмшдэг бөгөөд Хятадын төмөрлөгийн болон автомашин угсралтын салбараас эхлээд мэдээллийн технологи болон интернэт худалдааны салбарт байр сууриа олсон 59 хувийн томоохон корпораци хувьцааг нь эзэмшдэг байна. Хувьцаа эзэмшигч компани бүр "Чайна миньшэн инвестмент" компанийн хувьцааг 2 хувиас хэтрүүлэхгүй эзэмших ёстой ажээ.

Хувийн хөрөнгө оруулалттай томоохон компани байгуулахыг Хятадын Төрийн зөвлөл энэ оны дөрөвдүгээр сард сайшаан баталсан байна. Үүнээс өмнө ийм хэмжээний хувийн хөрөнгө оруулалттай цорын ганц компани нь Хятадын бэлэг дурсгалын сан болох "Чайна инвестмент корпорейшн" (China Investment Corporation) компани байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг