sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ИТАР-ТАСС агентлагын Улаанбаатарт суугаа сурвалжлагч Павел Мыльцев ярилцсан байна.
 
 
-Та Монгол-Оросын өнөө­­­гийн харилцааг юу гэж дүг­нэж байна вэ. Монгол Улс Ерөнхийлөгч В.Путины айлч­лалаас юу хүлээж байгаа вэ. Ямар яриа хэлэлцээ, ба­римт би­чигт гарын үсэг зу­рахаар бэлтгэж эхэлсэн бэ?
-Би Монгол-Оросын ха­рил­цааны хөгжлийг их өөдрөгөөр дүгнэж бай­гаа.  Сүүлийн үед бид­ний харилцаа холбоо хэл­­бэрэлт­гүй идэвхжиж байна. Шанхай хотноо энэ оны тав­­дугаар сард болсон Азид хамтын ажиллагаа, ит­гэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путинтэй уулзсан. 
 
Түүний дараа ОХУ-ын Холбооны Хур­лын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоо­рондын комиссын Оросын та­лыг хариуцсан дарга Сергей Донс­кой нар манай улсад айлч­лал хийсэн юм. 
 
Түүнчлэн ОХУ-ын Бат­лан хамгаалахын сайд Сергей Шой­гугийн урил­гаар Монголын Батлан хамгаалахын сайд Даш­дэмбэрэлийн Бат-Эрдэнэ Москва хотод айл­чилсан. Монгол Улсын Цэргийн гавьяаны одонгоор Оросын Хиагтын хилийн цэр­гийн отрядыг шагнах ёслол саяхан боллоо.
 
Оросын хилчдэд сүүлийн 50 жилд улсаас гавьяа шагнал бараг олгосонгүй.  Владимир Путины удах­гүй хийх гэж буй айлчлал манай хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Оростой харилцах манай харилцаа хэтийн сайн сайхан төлөвтэй байдаг. 
 
Нэгдүгээрт, Монгол-Оросын харилцаа нь манай улс дэлхийн өөр аль ч оронтой байгаагүй урт удаан хугацааны түүхтэй юм. ХХ зуунд бид ЗХУ-тай харилцаагаа хөгжүүлж байсан бол одоо ОХУ-тай харилцаж байна. Онцгойлон нэг баримт дурьдмаар байна. 
 
Энэ нь бидний харил­цааны түүхэнд байдаг Халхын голын тулалдаан гэсэн онцлог хуудас билээ. Тэр үед ЗХУ-ын иргэд өөрийн амь амьдралыг үл хайрлан манай орны эрх чөлөөг хамгаалсан нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Үүнийг аливаа бусад улсын тусламж дэмжлэгтэй харьцуулж болшгүй юм. 
 
Түүнээс гадна манай хоёр улс энхийн бүтээн бай­гуулалтын амжилттай хамтын ажил­ла­гааны уламж­лалтай. Олон төслийг хамтдаа бүтээн бай­гуулсан төдийгүй Монголын хэдэн арван мянган иргэн хуучнаар ЗХУ-д боловсрол эзэмшсэн. 
 
Бид нийтлэг ашиг сонир­холтой хөрш орнууд бөгөөд энэ нөхцөлийг өөрчилж бо­лохгүй. Би хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг шийд­­вэрлэхэд үргэлж сай­наар хандаж байсан Зөв­лөл­тийн, Оросын олон үеийн удирд­­лагад талархдаг. Ерөн­хийлөгч В.Путины Монголд хийх төрийн дээд албан ёсны айлчлалаас өмнө бид их зүйлийг хүлээж байна. 
 
Мон­голд үйлдвэрлэсэн хүнс­ний бүтээгдэхүүн Оросын зах зээлд өргөнөөр орох бүх бо­ломжийг бид нээх ёстой гэж бодож байна. Орос улс нь Мон­голын худалдааны хоёр дахь түнш хэдий ч харам­салтай нь Москватай хийдэг худалдааны тэнцэл хасах дүн­тэй гарсан. 
 
Оросоос бид 1.6 тэрбум ам.дол­ларын бараа бү­тээгдэхүүн им­портолж байгаа бол бид Орост дөнгөж 62 сая ам.долларын ба­раа экспортолж байна. Манай орон бараа бүтээгдэхүүнээ Оросын хил орчмын бүс нут­гуудад олон жилийн турш ний­лүүлсэн.
 
Өргөө хотод 1862 онд Оросын анхны консулын газрыг нээс­нээс хойш бид мах, махан бү­тээгдэхүүнээ Орост ний­лүүлж эхэлсэн. Тэр үед ний­лүү­лэлтийн талаар ямар ч асуудал гарч байгаагүй. 
 
Аугаа эх орны дайны үед Монголын талаас ЗХУ-д тусалсан тусламж нь Москвад тусалсан гадаад орнуудын тусламжийн гуравны нэг нь байсан. Бид Зөвлөлтийн армийн хэрэгцээнд тэр үеийн тээврийн хэрэгсэл болох 500 мянган морь өгч тусалсан бөгөөд 500 мянган тонн гаруй мах нийлүүлжээ. 
 
Мөн таван цэрэг бүрээс нэгнийх нь шинелийг Мон­голоос ту­салсан ноосоор хийсэн юм. Москва орчимд байсан нөөц ди­­визүүдийг Монголоос очсон түүхий эдээр хийсэн богино шуб, малгай, бээлийгээр 100 хувь хувцаслажээ. Зөвхөн Монгол Улс л ЗХУ-д хуягт зэвсгийн сум хийх вольфрам нийлүүлж байв. 
 
Хүнд хэцүү цагт бид бие биедээ чадахаараа тусалж бай­сан. Миний бодлоор өнөө үед бидний хамтын ажиллагаанд бүр их боломж байна. Жишээ нь, бид танай улсад Шинэ Зеландын нийлүүлдгээс багагүй махан бүтээгдэхүүн ху­далдах боломжтой. Бид мах боловс­руулалтаа сайжруулаад Орост татвар, квотгүйгээр олон жи­лийн турш нийлүүлж чад­на. 
 
Өөрөөр хэлбэл бид уул уурхайн аж үйлдвэрийн түүхий эд шиг боловсруулалт хийх шаард­лагатай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ний­лүүлэхийг хүсч байгаа юм. 
 
Бидний хамтын ажилла­гааны өөр нэг чиглэл бол дам­­­­жин өнгөрөх тээвэрлэлт. Монгол Улс нь зөвхөн Орос, Хятадтай хил залгаа оршдог далайд гарцгүй дэлхийн ганц орон. В.Путины айлчлалын үеэр энэ салбарын зөвшилцөлд гарын үсэг зурна гэж найдаж байна. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн гурван гарцыг байгуулах аж­лын бэлт­гэлийг одоо хийж байгаа. 
 
Түүнчлэн визгүй зорчих хэлэлцээнд га­рын үсэг зурна гэсэн найд­лага тавьж байна. Бид Оростой стратегийн түншийн түвшинд хамтын ажиллагаагаа хөг­жүүлж байгаа. В.Путины айлчлалын үеэр энэ түвшнийг дээш­лүүлж бүх талын стра­тегийн түншүүд болохыг хүсч байна. Энэ нь идэвхтэй харилцаагаа бүх салбар, чиг­лэлд хөгжүүлнэ гэсэн үг юм. Бид бүх талын хамтын ажиллагааны хөгжлийн дунд шатны хөтөлбөр гэж нэрлэсэн замын газрын зургийг бүтээх ажлыг санаа нэгтэй хийж байна. 
 
-Орос улс хариу хориг тавь­сан барууны орнуудын мах нийлүүлэлттэй харь­цуу­­лахаар бүтээгдэхүүнийг Мон­­гол Улс нийлүүлэх зо­рил­готой байна гэж ойлгож болох уу?
-Шинэ Зеланд улс Орост нийлүүлдэг хэмжээний мах нийлүүлэхийг л бид хүс­сэн. Манай хоёр орны бараа эр­гэлтийн 70 хувийг хил орч­мын бүс нутагт, түүний 55 хувийг Эрхүү мужид ний­лүүлнэ. Харин Оросын төвийн мужуудад ба­раа бүтээгдэхүүн нийлүүлэх нь бидний хувьд асуудалтай.
 
Оросын чанарын стандартаар бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэх төлөвлөгөөг боловсруулж бай­гаа.  Манай бизнес эрхлэгчид Оросын стандартаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловс­руулах хамтарсан үйлдвэрүүд байгуулах санал тавьж байна. 
 
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны бай­­гуул­­­лагын ажиглагч орны ста­тусаа бүрэн эрхт ги­шүүн бол­гон дээшлүүлэх сонир­холтой байгаа юу?
-ШХАБ нь бүс нутгийн бай­гууллага. Бид ШХАБ-ын дэд бүтэц, худалдааны төслүүдэд оролцох хүсэлтэй байгаа. Одоогоор эдгээр төсөл байхгүй байгаа ч бий болно гэж найдаж байна. ШХАБ-аас статус дээш­лүүлэх санал тавьсныг бид хүндэтгэж байгаа ч гишүүн орон болоход Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шийдвэрлэх асуудал тулгарч байгаа тул бид энэ сэдвийг хараахан хэлэлцээгүй. 
 
-Монгол Улс эдийн засгийн ямар чиг хандлагатай байна вэ. Азийн шинэ бар болох зорилт тавьсан уу?
-Манай улсын эдийн засгийн өсөлтөд нэг сул тал байгаа. Эдийн засаг уул уурхайн аж үйлд­вэр, хөрөнгө оруулалтаас их хамааралтай. 
 
Түүхий эдийн чиг бүхий эдийн засгийн нэг талт бүтэцтэй болсон. Бид энэ байдалд сэтгэл дундуур байгаа тул эдийн засгийн олон талт бүтэцтэй болох зорилго тавьж байна. Эдийн засгийн өсөлт жигд бус төдийгүй хурд өсч, буурч байгаа. Бид нөхцөл байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтын илүү таатай орчин бүрдүүлэх боломжтой. 
 
Бидний хамгийн гол бодлогын нэг нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай үүссэн асуудлуудыг шийдвэрлэх явдал юм. 
 
Н.Тунгалаг
 
Эх сурвалж: