sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон Монгол Улс 2020 он гэхэд хоёр талын худалдаагаа 10 тэрбум доллар болон өргөжүүлэхээр зөвшилцлөө.
 
Хятад болон Монголын хоёр талын худалдаа 2002 онд 324 сая орчим доллароор хэмжигдэж байсан бол 2013 онд хоёр талын жилийн худалдаа Монголын нийт гадаад худалдааны талаас илүү хувьтай тэнцэн бараг зургаан тэрбум доллар болон эрс нэмэгдсэн.
 
БНХАУ нь Монголын худалдааны хамгийн том түнш бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтынх нь хамгийн том эх сурвалж хэвээр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг