sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр талын стратегийн түншлэлд ахиц дэвшил гаргах болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэхээр Гадаад харилцааны сайд энэ долоо хоногт Монгол Улсад айлчилна гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ.

“Гадаад харилцааны сайд Юн Бён Сэ гурав хоногийн айлчлал хийхээр өнөөдөр Монголыг зорино. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзана” гэж Сөүлийн ГХЯ мэдэгдэв.

Уг мэдэгдэлд, сайд нар стратегийн түншлэлээ бэхжүүлэх, Зүүн Хойд Азийн асуудлууд, тухайлбал, Умард Солонгосын цөмийн аюул заналхийллийн талаар санаа бодлоо солилцоно гэжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх онд тохионо.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг