sonin.mn

БНХАУ-ын дарга Си ЗиньПин Монгол улсад хоёр өдрийн турш албан ёсны төрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын сүүлийн өдөр БНХАУ-ын дарга Си ЗиньПин УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцон, үг хэлсэн юм.
Энэ үеэр цор ганц гишүүн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцоогүй нь Халтмаагийн Баттулга.


Түүний багийн зарим нөхөд уг үйлдлийг нь эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр нь хэмээж буй бол Х.Баттулга ичсэндээ ирээгүй гэх эх сурвалжууд ч олон байгаа юм.
Учир нь Х.Баттулгын захиалгат нэвтрүүлгээр ярьсан олон зүйл ташаа болох нь энэ айлчлалын үеэр нотлогдсон.
БНХАУ-ын дарга манай улсад 10 тэрбум юань бүү хэл хагас тэрбум ам.долларын ч тусламж өгсөнгүй.

Нэгэнт их хэмжээний зээл өгөөгүй тул өрөнд оруулж, тусгаар тогтнолыг маань худалдаж авах гэж байна хэмээн цамнах нь утгагүй.
Тэр бүү хэл Монгол улсын тусгаар тогтнолыг үеийн үед хүндэтгэнэ гэдгээ хоёрдмол санаагүй хоёронтоо илэрхийлсэн БНХАУ-ын даргын байр суурийг төмөр зам тавиад танк оруулж ирэх гэж байна гэсэн гэнэн тайлбараар няцаах боломжгүй.
Иймээс л МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга БНХАУ-ын эсрэг өөрийн үзэл баримтлалдаа засвар оруулж, "тэмцэхээр" төлөвлөж буй бололтой.
Тодруулбал Хятадын банкныг Монголын санхүүгийн зах зээлд оруулж ирэхийн эсрэг тэмцэхээр бас нэгэн нэвтрүүлгээ "Hero" студитэй хамтран бэлтгэж яваа юм байна.

Х.Булган