Тахарын ерөнхий газраас шүүхийн шатнаас оргон зайлсан ялтанг эрэн сурвалжлах ажилагааг хийж гүйцэтгэхээр болсон билээ.
Тодруулбал тус газрын алба хаагчид шүүхийн шатнаас оргон зайлсан 48 хүнийг эрэн сурвалжилж, 11 хүнийг баривчилжээ. Эдгээрээс долоон жилийн өмнө оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан ялтан Г.Ганзоригийг ч баривчилсан байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 9-нд Өмнөговь аймгийн сум дундын шүүхээс шүүн таслах ажиллагааны үед оргон зайлсан О.Шинэбаярыг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Тэрбээр Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйл ангиар ял сонсоод байсан юм.
Г.Ганзоригийн хувьд долоон жилийн турш эрэн сурвалжлагдаад байсан бөгөөд О.Шинэбаяртай нэг өдөр баривчлагдсан байна. Г.Ганзориг нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 147.2 дугаар зүйл ангиар ял сонсоод байсан бөгөөд мөн л шүүн таслах ажиллагааны үеэр оргон зайлжээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
mundag yum aa. harin tsagdaagiihan yu bodoj bgaa bol zalhuuraad gedesee ileed l suuj bgaa bh daa