sonin.mn

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарч, 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн юм. Өнөөдрийн байдлаар Халх голын байлдаанд оролцсон 37 ахмад дайчин байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл болгон 99 настай  Б.Аюурзана, 96 настай Б.Сааралай нарт хүндэтгэл үзүүлэн, тус бүрт нь 2 сая төгрөгийн тэтгэмжийг гардууллаа. Б.Аюурзана 1939 онд цэргийн албанд татагдан ирж тухайн үеийн тавдугаар дивизид алба хаан Халх голын байлдаанд оролцож байжээ.

Б.Сааралдай 1938 онд цэрэгт татагдан 13 дугаар морьт хорооны бүрэлдэхүүнд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.