sonin.mn
Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаатай холбоотойгоор оюутнууд бүртгэх ажил хойшлоод байсан.
 
Тэгвэл маргааш дотуур байрууд оюутнуудаа бүртгэж эхлэх аж. Энэ жилийн хувьд дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ.
 
Тодруулбал, ШУТИС-ийн төлбөр өнгөрсөн жил 180-210 мянгын хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянган төгрөгт хүрсэн байна.
 
М.Үүрийнтуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг