sonin.mn
Энэ сарын 20-нд манай улсад түр оршин суугаа хятад иргэдийг хууль хяналтын байгууллагынхан шалгасан байна. Шалгалтаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд хятад иргэдийн гэрээс олон тооны буу,сум хураажээ.
 
Тодруулбал  Монгол Улсын иргэншилтэй, Баянзүрх дүүргийн харьяат, монгол эмэгтэйтэй гэрлэж 10 гаруй жил манай улсад амьдарч буй хятад иргэн “Тигр”, СКС зэрэг 10 орчим буу, тэдний дунд өндөр чадалтай дурантай буу, сум зэргийг гэртээ хадгалж байсныг иргэд мэдээлсэн аж.
 
Эх сурвалж: "New.mn"