sonin.mn

МИНСК.  /ITAR- TASS/  Украин болон ОХУ-ыг Стокгольмын арбитрын шийдвэрийг хүлээлгүйгээр  "хийн талаар түр тохиролцоонд хүрэх"-ийг ЕХ санал болгосон байна.

Энэ тухай ЕХ-ны эрчим хүчний комиссар Гюнтер Эттингер Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзсаны дараа мэдэгдсэн байна.
“Стокгольмын шүүхэд "Газпром” болон “Нафтогаз Украин” компанийн харилцан мэдүүлсэн заргыг хэлэлцэж байна. Энэ үйл явц 12-15 сар үргэлжлэх учир шийдвэрийг бид хүлээх боломжгүй тул энэ өвөлдөө завсрын шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэж Эттингер хэлжээ.

2009-2019 онд байгалийн хий худалдах, худалдан авах тухай 2009 оны нэгдүгээр сарын 19-ний гэрээний дагуу хүлээсэн үүргийн дагуу "Нафтогаз Украин"-ы төлөх ёстой 4,5 тэрбум долларын өрийг төлүүлэхээр "Газпром" Стокгольмын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуд нь үндэсний хувьцаат компани “Нафтогаз Украин” нь байгалийн хийн гэрээг дахин хянаж үзэхийг хүсч Стокгольмын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. "Украинд нийлүүлж байгаа байгалийн хийн үнийг зах зээлийн ханшаар шударга тогтоох хэрэгтэй” гэж Украины компани онцлон тэмдэглэжээ.

Үүнээс гадна тэдний мэдээллийн дагуу 2010 оноос нийлүүлж байсан байгалийн хийн үнэд илүү мөнгө төлж байснаа "Нафтогаз"  Оросын монополь “Газпром”-оос нэхэмжилсэн байна. “Нафтогаз”-ын тооцоогоог, 6 тэрбум доллар илүү төлжээ.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг