sonin.mn

Энэ сарын 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.доллар худалдан авах, 10.2 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.Харин Монголбанк гадаад валютын дотоодын захад эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна хэмээн үзэж арилжаанд оролцсонгүй.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 24.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Төвбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа  нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Валютын дуудлага худалдааны тухай мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэдэгээрээ онцлогтой юм.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг