sonin.mn

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Хоккайдо мужийн Эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны албаны дарга Кодама Тошихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоккайдо мужийн Газрын хөрсний дулааны технологийг Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын хөрөнгөөр Монгол Улсад нутагшуулахаар болж Эрчим хүчний яам, ҮХААЯ, “ЖАЙКА” байгууллага, “Сорачи нийгэм, экологийн хүрээлэн” хамтран ажиллах Санамж бичгийг 2013 оны 9 дүгээр сард байгуулсан юм.

Энэ Санамж бичгийн дагуу төсөл хэрэгжихээр болж төслийн ажлын талаар болон цаашид Хоккайдо муж, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрчим хүчний яамны оролцооны талаар ярилцав.

Уулзалтад Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамны Хоккайдо муж дахь салбарын Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Такено Наото, Хоккайдо мужийн Олон улсын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны төвийн судлаач Шинжи Ёшимура, Төслийн Япон талын зохицуулагч Эда нар байлцав.