sonin.mn

Нийслэлийн түүхт 375 жилийн ойн ажлын хүрээнд гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нийслэлийн түүхт 375 жилийн ой” сэдэвт уралдаан зарласан билээ. Уралдаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож тус уралдааны 2, 3, 4 дүгээр байрын эзэд болсон юм.

“Нийслэлийн түүхт 375 жилийн ой” уралдаанд оролцсон бүтээлүүд нь нийслэлийн түүхэн замналыг харуулсан, шинэлэг, өвөрмөц шийдэлтэй, чанарын өндөр түвшинд хүний бие, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн, амархан эвдэрч гэмтдэггүй байх гэсэн ISO 9001 чанарын стандартад нийцсэн бүтээлүүд байснаараа онцлог байв. Мөн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг нь эсгий, ноос ноолуур, арьс шир, мод, төмөр, даавуу, шавар гэх мэт Монголын уламжлалт технологиор хийсэн байсан аж.