sonin.mn

Дугуйн аялалыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, хороодын Засаг дарга нар хамтран 2014 оны 08-р сарын 23-ны өдөр Зайсан толгойн Бурхантай хөшөө-Баянзүрхийн гүүр- Бурхантай хөшөө чиглэлд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан байна.

Тус аялалд Хан-Уул дүүргийн 7 хорооны 40 гаруй тамирчид оролцож хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс Д.Энхжаргал ахлагчтай 9-р хороо тэргүүн байрт шалгарч нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.

Засмал дугуйн аялалын тэмцээний ерөнхий шүүгчээр тус спортын хорооны ахлах дасгалжуулагч М.Гантөмөр ажиллаж дасгалжуулагч Ж.Пүрэвжав, арга зүйч Б.Угтахбаяр нар шүүгчээр ажиллав. Аялалын явцад дараах зүйлсийг харгалзан дүгнэж оноог гаргасан байна.

ХУД ЗДТГ