sonin.mn

Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид хоорондын хэлэлцээ хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа. Тэгвэл энэ тухай салбарын сайд  далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг ирэх сарын 30-наас өмнө шийдвэрлэнэ хэмээн мэдэгдлээ.

Уул уурхайн яамнаас далд уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах ёстой гэсэн мэдээллийг өгч байна. Оюутолгой компаниас одоогоор нөөцийн тайлангаа холбогдох албаныханд хүргүүлсэн бөгөөд шинжээчид дүгнэлт хийхээр ажиллаж байгаа аж.  Харин "Оюу Толгой" компанийн хувьд 130 сая ам.долларын татварын акттай холбоотой асуудлаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандаад байгаа аж.

Ирэх есдүгээр сарын сүүлчээр татварын асуудлаа шийдэж чадахгүй бол  маргаанаа арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ хэмээн тус компаниас мэдэгджээ. Маргаан таслах зөвлөлөөс уг асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хариулт өгч байна.

Түүнчлэн  "Turquoise Hill Resources" компаниас далд уурхайн  ТЭЗҮ-ийг татварын маргаан дууссаны дараа өгөх тухай дурдсан байна. Одоогоор “Оюу Толгой” компанийн уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явж байгааг албаныхан хэллээ.

Б.Заяа

Эх сурважл: "Монцамэ" агентлаг