sonin.mn
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2014 оны 02-рсарын 11ний өдрийн 77-р тушаалаар Лицензийн төвийг байгуулсан юм. 
 
Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыгшаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байна. 
 
Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлогтой. Дашрамд дуулгахад Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт шинэ байрандаа нүүн орж, 2014-09-01нд нээлтээ хийнэ
 
 
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв