Нөмгөн нүцгэн "аавынд" морилсон Н.Энхбаяр Төв аймгийн хорихынхныг ажилтай болгож байна. "Амьд эргэж ирэхийг нь мэдэхгүй байна" гэсэн О.Цолмон хатагтайн үгэнд түргэн авсан ШШБЕГ-ын удирдлагууд байдгаараа хөдөлмөрлөн Н.Энхбаярын хөдөлгөөн бүрийг камераар хянаж суугаа. О.Баасанхүү өмгөөлөгчийнх нь мэдэгдснээр "Бие нь шоронд ч бэлчээр нь сонгуульд өрсөлдөх" Н.Энхбаяр сэтгэл санааны дарамтанд тарчилж байгаа гэнэ.

Төрийн тусгай хамгаалалт дор хоолоо бэлдүүлж, өдөрт 2 удаа эмчид үзүүлж, өреөгөө байнга нэгжүүлж байгаа Н.Энхбаярыг хорихынхон дуртай хүмүүстэйгээ уулзаж жаргаж байгаа мэтээр мэдээлж байгааг өмгөөлөгчдийнх нь баг эсэргүүцсэн. Биеэр биш, сэтгэл санаагаар янаглан хорлож, шөнө нь барилгын засвар хажууд нь хийж унтуулахгүй байгааг ч Н.Энхбаяр өмгөөлөгчдөө дайсан байна.

Гар утас хэрэглэж, твиттерт жиргэж, захидал бичиж байгаа МАХН-ын даргад сахилгын хариуцлага тооцохоос хорихынхон хэлтрүүлжээ. Ц.Нямдорж сайдыг хүртэл очоод амжсан гэх Төв аймгийн хорихт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ч очиж шалгалт хийгээд амжсан. Дэлхийд зартай залхаан цээрлүүлэлттэй гэгдээд байгаа Төв аймгийн хорихынхон Н.Энхбаярын олон ангит кинонд оролцсон шигээ зугаацаж суугаа юм байх.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"