sonin.mn

2014 оны 8 дугаар сар 19-ны  шөнө 23 цагийн үед Г.Болдбаатар, Т.Энхтөр, Д.Ганцогт зэрэг нэр бүхий хэсэг нөхөд бүлэглэн Дорнод аймгийн ардчилсан намын байрны хаалга үүдийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, эд хогшилд дураараа халдсан байна.

Энэ байдлыг АН-ын эрх бүхий албан тушаалтнууд, гишүүд, дэмжигч, иргэд хамтаар аймгийн цагдаагийн газарт хандсан боловч хууль хэрэгжүүлэгч, тангараг өргөсөн төрийн цагдаа тэдний гомдлыг үл тоож, улс төржүүлж байгаа нь хачирхалтай.

Дашрамд дурдахад тус аймгийн цагдаагийн газрын дарга н.Оюунбаатар гэгч нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн дүү гэх. Нутгийн гишүүд дэмжигчдын эгдүүцлийг хүргээд байгаа төрийн цагдаа н.Оюунбаатар нь Р.Бурмаа гишүүний даалгавараар “тэдний гомдлыг хэрэгсэхгүй байгаа юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

Яагаад орон нутгийн намын дотоод асуудалд оролцон гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдсэнгүй вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.