sonin.mn

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдаас их хэмжээний эд хөрөнгө луйвардсан гэсэн үндэслэлээр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгээд буй билээ.


Түүнээс ч шалтгаалан МАХН-ын дарга 7 сарын сүүлээр эх орондоо ирэх гэж байснаа түр хойшлуулсан юм.
Үүнтэй зэрэгцэн МАХН ч "түргэн авч", гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор бүсийн хуралдай гэгчийг дарааллан зохион байгуулж байна.
Учир нь эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр маш хүнд байдалд ороод байгаа аж.
Тодруулбал түүний Монгол улс дахь гэрийн хаягаар яаралтай ирж, мэдүүлэг өгөхийг шаардсан бичгийг гурван ч удаа хүргүүлсэн байна.
Хуулийн хугацаа нь 9-р сарын сүүлээр дуусах бөгөөд хэрэв энэ хугацаанд Монгол улсад ирж, цагдаад мэдүүлэг өгөхгүй бол түүнийг оргон, зайлсан гэж үзэн интерполоор эрэн сурвалжлуулах гэнэ.
Гэхдээ одоо хүрэлцэн ирсэн ч цаг тухайд нь мэдүүлэг ирж өгөөгүй тул албадан саатуулах магадлал өндөр аж.
Иймээс ч Н.Энхбаярт эргэн ирж баривчлагдах уу? интерполоор эрэн сурвалжлагдах уу?гэсэн тун ярвигтай сонголт үлдсэн бололтой.

П.Мандуул