sonin.mn
УИХ дахь "Шударга ёс эвсэл" бүлгийг бүрдүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар Солонгос улсад уулзалджээ. Энэ тухайд МҮАН-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн faceebook хуудастаа " Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж биеийн байдлыг нь асуулаа. Зүрхний судас зангирсан, цусан хангамж удирддаг тархины төв ажиллагаа тасалдалтай гэсэн 2 том асуудалтай байгаагаа хэлэв. Монголдоо ойрын үед ирэхийг санал болголоо. Монгол нутаг танд эм болох нь гарцаагүй шүү гэлээ" хэмээжээ.
 
Э.Сүрэн