sonin.mn

Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандартыг нэвтрүүлэх зорилгоор 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Уг гэрээ энэ жил дуусгавар болсон бөгөөд Монголын хөрөнгийн биржийн хүсэлтээр есдүгээр сарын 9-нд Лондон хотод болох “Монголын хөрөнгийн зах зээл” арга хэмжээний үеэр стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжийн дагуу энэ гэрээнд Сангийн сайд Ч. Улаан болон “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нар гарын үсэг зурах аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг