sonin.mn

Монгол Улсаас Саудын Арабын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Саудын Арабын Вант Улсын Цог Жавхлант Ван, Хоёр ариун сүмийн хамгаалагч Абдулла Бин Абдулазиз Аль Сауд-д 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Цог Жавхлант Ван, Хоёр ариун сүмийн хамгаалагч Абдулла Бин Абдулазиз Аль Сауд-д уламжлав.

Итгэмжлэх жуух бичиг барихад Саудын Арабын Хааны ордон, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс байлцав.