sonin.mn

Монгол орон даяар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт нэгэн зэрэг боллоо. Ерөнхий боловсролын “Ирээдүй цогцолбор”-сургуулийн II бага сургуулийн нээлтэд БСШУ-ны сайд Б.Ургамалцэцэг оролцсон байна.

“Ирээдүй цогцолбор”-ийн II бага сургууль нь үндэсний лаборатори сургуулиар сонгогдоод хоёр дахь жилийнхээ хичээлийн шинэ жилтэй золгож байна. Энэ хичээлийн жилд нийт 36 бүлэгт 1350 сурагч, нэгдүгээр ангид 8 бүлэгт 315 сурагч элсэн суралцаж байна.