sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Бразилын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд нэлээд саарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг тус улс зохион байгуулсантай бас холбоотой байж болох юм. Учир нь тус улсын бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн олонх  чухал тоглолттой өдрүүдэд ажиллаагүй билээ.

Энэ оны 4-6 дугаар сард Бразилын ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,9 хувиар буурчээ.  Харин өмнөх улиралд нь 0,6 хувиар буурсан байсан юм. Ингэснээр тус улсын эдийн засаг хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа.

Зарчмын хувьд Бразил энэ оны эхний хагаст хямралд оржээ. Хүү өндөр хэвээр байгаагийн улмаас хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,2 хувиар буурсан байна.

Автомашин, гэр ахуйн хэрэгслийн борлуулалт муу байгаагийн улмаас үйлдвэрлэл 5,5 хувиар мөн буурчээ. Энэ 10 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгаа өсгөх боломжит арга зам болох эсэхэд одоо хүмүүс анхаарлаа хандуулж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг