sonin.mn

Намрын тариа хураалтын ажил эхлээд эхний долоо хоног өнгөрлөө. Энэ үеэр хэрэглэх дизель түлш болон шатахууны нөөц ямар байгааг Газрын тосны газрын хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодруулав.

Манай улсад намрын ургац хураалтын үеэр шатахууны эрэлт хэрэгцээ эрс нэмэгддэг. Тиймээс тариалан эрхлэгчид шатахуун, дизель түлшний нөөцтэй байх нь чухал. Улсын хэмжээнд шатахууны нөөц 32 хоногийн хүрэлцээтэй байгаа.

Ургацын үеэр тариаланчид 8000 тн дизель түлшний захиалга өгсөн. Энэ нөөцөөс гадна улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 51000 тн буюу 32 хоногийн нөөцтэй байна. Тиймээс хаана хаанаа санаа зовох зүйлгүй гэж мэдэгдэв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг