sonin.mn

“Оюутолгой”-н үйлдвэрийн өтгөрүүлэгч шугамд гэмтэл гарсны улмаас баяжуулах үйлдвэр доголдож хүчин чадлынхаа 60 хувиар ажиллаж эхэлжээ.

Өнгөрөгч баасан гарагт гарсан уг гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд нэг шугамаар баяжуулалт явж байгаа аж.  Түүнчлэн тус компани ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, уурхайн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг байсныг 14 хоног ажиллаж, долоо хоног амрахаар болов.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг