sonin.mn

“Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн “Эх орондоо эзэн болцгооё” тайван жагсаалыг Чингисиййн талбайд өнөөдөр хийлээ.

Тэд эх орон эзэнгүйдэж байна, Монгол улсын ашигт малтмал, газар шороогоо хамгаалья, хээл хахууль, хүнд суртлыг арилгая зэрэг уриатайгаар жагсав.  Жагсагчид “Иргэнээ сонсдоггүй, худал мэдээлэл тараадаг, хувийн ашиг сонирхол ихтэй, авлигажсан төрийг эсэргүүцэж байна. Тиймээс  ерөнхий сайд Н.Алтанхуягийг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсч байна. Мөн жагсаалаас гаргасан шаардлагуудад энэ сарын 15-ны дотор хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” гэв.

Мөн хөдөлгөөнийнхөн иргэдэд мэдээлэл хүргэхээр “Уухай” сонин гаргажээ. Энэхүү жагсаалд 40 гаруй иргэний нийгмийн байгууллагууд оролцов.