sonin.mn

“Газрын тос, шатдаг занар Монгол-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг Газрын тосны газар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Монголын алт” ХХК-тай байгуулав. Мөн “Жени Ойл” компани Шатдаг занарын эрлийн ажлын гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Газрын тосны газар  “Монголын газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци” ТТБ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг