sonin.mn

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч ёстой л азтай дамшиг юм гээч. Засгийн газарт сэлгээ хийхийн тулд зарим сайдын суудал ганхаж эхэлсэн.
Гэвч Н.Удвал хатагтайн суудал бат бөх хэвээр байгаа нь олны хачирхлыг төрүүлээд байгаа. Уг нь тухайн сал­бараа хэрхэн толгойлж яваагаар нь жагсааж, сэл­­гэвэл мань хүнийг хам­гийн эхний ээлжинд үдэн гаргахад болохгүй гэх зүйлгүй.
Гэвч шинэчлэлийн Зас­гийн газар эв нэгдлийн үр дүнгээр бүтцээ бай­гуулсан учраас энэ удаа Н.Удвал сайд суудалдаа тухалсан хэвээр үлдэх аж.

Тэрбээр “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийг төлөөлж Засгийн газарт орсон бөгөөд хоёрхон эмэгтэй сайдтай танхимд багтсан болохоор үлдэх шалтгаануудыг өргөтгөж бай­гаа хэрэг. Тиймээс л эрхэм сайдтан энэ цагийн азтай дамшиг гэгдэхэд хүр­сэн бололтой.

Эх сурвалж: