sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооны дарга Д.Ганбат парламентад сонгогд­соноос хойш цалинд дургүй хүмүүсийн нэг болсон.

Тэрбээр тойргоосоо хамт сонгогдсон Х.Бат­тулга гишүүний хамтаар УИХ-аас авдаг цалингаа Баян­хонгорын оюутнууддаа зарцуулдаг болоод бай­гаа билээ. Тэд нэг оюутны төлбөрт 500 мянган төгрөг нэмэр­лэдэг нь нутгийн ир­гэдэд нь их л таатай, амьдралд нь бодитой туслалцаа болдог гэ­нэ.

Харин шооч за­рим нь Д.Ганбат ги­шүүн парламентад суу­хаар цалин өгдөг гэж мэдээгүй. Гэнэт дансанд нь мөнгө ороод байхаар айсандаа ардын хүүхдүүдэд та­рааж байгаа юм гэж хошигнох болжээ.

Үнэхээр өөрийн биз­несээ цэцэглүүлж явсан түүний хувьд тэр зэргийн цалин бол “цаашаа” л юм байгаа биз дээ.

Эх сурвалж: