sonin.mn

Хууль зүйн сайдын энэ сарын 8-ны өдрийн тушаалаар ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга Ж.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж  ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилж, тэргүүн дэд комиссар цол олгов.

Ж.Ганбаатарын цолыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гардуулсан байна. Мөн ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлыг хангах асуудлыг эрхэлсэн дэд дарга Д.Эрдэнэбаатарыг Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн даргын албан тушаалд шилжүүлэн томилжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг