sonin.mn

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцож, иргэдэд сурталчлах зорилготойгоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2014 оны 08 дугаар сарын 28, 29-нд үйл ажиллагаагаа тайлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эх, хүүхдийн асуудал хариуцсан эмч мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сумын ЗДТГ-ын төлөөлөл, иргэдийн төлөөлөл сум бүрээс 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тайлант үзэсгэлэн гаргаж, харилцан туршлага солилцлоо.

Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”, “ Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд хийсэн үйл ажиллагааны явцын дэмжлэгт хяналтын талаарх үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд цаашид үйл ажиллагаандаа НЭМСЗ, төрийн болон ТББ, иргэд хамт олныг татан оролцуулах хөдөлгөөн, ЭМСДИ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, төлөвлөгөө, график гарган ажиллах, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд нотолгоонд тулгуурласан брэнд тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг айл өрхүүдэд хүргэж, хэвшүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгсөн.

Сум, өрхийн ЭМТ-үүд орон нутгийн онцлогт тохируулан “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг хэвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны олон талт арга хэлбэрийг ашиглан хэрэглэж байна.

Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар шийдвэр гаргагч нарын оролцоо сайжирч, харилцан туршлага солилцож, үр дүн гарна гэдэгт найдаж буйгаа зохион байгуулагчид онцолж байна.